АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов.

Input Output HK нь peer-to-peer  инноваци болон блокчэйн технологийг ашиглан гурван тэрбум хүнд санхүү, технологийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн Америкийн технологийн компани бөгөөд Их сургууль, Засгийн газар, бизнесийн байгууллагуудад чиглэсэн блокчэйн болон смарт контрактын шийдлийг хөгжүүлэгч инженерийн компани юм.

Өнөөдрийн байдлаар тус компани нь таван тивийн 30 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж нийт 200 гаруй инженер, эрдэмтэн, багш, бизнесийн мэргэжилтнүүдээр дамжуулан үйлчлүүлэгчдэдээ инновацийн шийдлүүдийг санал болгож байна.

Санамж бичгийн хүрээнд блокчэйн технологийг олон нийтэд таниулах, технологийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж