МАХН-ын дарга Н.Энхбаярын шоу

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаярын шоу

МАХН-ын дарга Н.Энхбаярын шоу

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигдээ нам, эвслүүд тодруулж, СЕХ бичиг баримтыг нь хүлээн авсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд өөрийн хүүтэйгээ хамт өрсөлдөхөөр болсноо зарлаж байсан юм. Тэрбээр Та бидний эвслээс Баянгол дүүрэгт өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж байсан ч Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвших боломжгүй гэдгийг нь мэдэгджээ.

Угтаа бол Сонгуулийн тухай хуульд зааснаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон тохиолдол нэр дэвшүүлэхгүй гэх заалт цагаан дээр хараар бичигдсэн. Н.Энхбаярын хувьд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон учраас энэ удаагийн сонгуульд оролцох эрхгүй гэдэг нь аль хэдийн тодорхой байсан. Гэвч тэрбээр юуны учир нэр дэвшихээр материалаа хүргүүлэв. Улс төрийн тавцанд Н.Энхбаяр шиг па-ар сайтай, шоу хийдэг хүн тун цөөхөн гэж улс төрийн хүрээнд яригддаг сэдэв энэ удаад ч үнэн бололтой. Хуулиараа ийм заалттай учир СЕХ хууль зөрчиж, угаас түүнийг бүртгэх боломжгүй байсан. Гэтэл тэрбээр юунд нэр дэвшинэ хэмээн тойрог амлаж, шоу хийв. Олон нам нэгтгэсэн, МАХН-ын даргынх нь амбиц ийн шоудахаас өөр сонголт өгсөнгүй юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж