Oral care шүдний эмнэлэг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна | News.MN

Oral care шүдний эмнэлэг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна

Oral care шүдний эмнэлэг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна

Oral care шүдний эмнэлэг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байна

Нүүр амны төрөлжсөн нарийн мэргэжлийн Oral Care шүдний эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн баярт зориулан 12 хүртэлх насны хүүхдүүдэд үзлэг зөвлөгөө, фторт түрхлэг, шүд угаах сургалт үнэ төлбөргүй хийж өгч бяцхан багачууддаа бэлэг барьж байна.

Коронавирусийн цар тахалтай холбоотой улсын онцгой комиссын заавар зөвлөгөөг үндэслэл болгон нэг дор олон хүүхэд бөөгнүүлэхгүйн тулд Oral Care шүдний эмнэлэг зөвхөн цаг авсан хүүхдүүдэд, тодорхой цагийн хуваарийн дагуу тусгайлан үйлчлэх бөгөөд бүх хүүхдэд нэг удаагийн багаж хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллана.

Oral Care шүдний эмнэлэг нь амны хөндийн эрүүл мэндийн мэдээ мэдээллийн чиглэлээр монголын нүүр ам судлалын салбарт  тасралтгүй 12 жил үйл ажиллагаа явуулж буй Shud.mn сайтын үүсгэн байгуулсан төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болохын хувьд олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд түлхүү анхаарал хандуулан ажилладаг.

Тус эмнэлэг нь шүд, амны эрүүл ахуйн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Япон улсын сайн чанарын оо, сойз, эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголттойгоор худалдаалдаг байна.

Та бүхэн хүүхдүүддээ фторт түрхлэг түрхүүлж, амны хөндийн эрүүл ахуйн зөвлөгөө авах бол тус эмнэлгийн 70113311 утсанд хандаарай

Oral Care шүдний эмнэлэг хотын төвд Улаанбаатар зочид буудлын арын 64-р байрны Спортын төв ордон тал руу харсан үйлчилгээний хэсэгт автобусны буудлын яг дэргэд байрладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Багш 2020-05-27 202.9.40.105

TOEFL-н сургалт
Хотын төвд тохилог ангид 6-р сарын 3-наас 7-р сарын 3-ны хооронд TOEFL-н бүх агуулгыг багтаасан /уншихи, сонсох, ярих, бичих/ эрчимжүүлсэн 1 сарын курс хичээллэнэ. 7 хоногийн 6 өдөр 10 цагаас 4 цагийн хооронд хичээллэх бөгөөд бүх сэдвүүд нь орчуулах, унших, сонсох, цээжлэх, хуулан бичих зэрэг чадварыг төлөвшүүлэх бүх аргуудыг цагт баригдалгүй багшийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Зөвхөн 10 хүүхдийг бүртгэнэ. 99922603

Avatar

Dulguun tsetsee 2020-05-27 202.126.88.179

Bayrlalaa ene hetsvv tsag hvvhed bagchuudadaa mash vntei beleg ugch bna ajiliin amjilt

Avatar

Зочин 2020-05-27 139.5.218.218

үнэгүй юу ч билээ хулганы хавханд л байдаг гэдэг

Avatar

Зочин 2020-05-27 139.5.219.150

Мөн ч их атаархалаа ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж