Сурагчдын жилийн эцсийн дүнг энэ долоо хоногт эцэслэнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Сурагчдын жилийн эцсийн дүнг энэ долоо хоногт эцэслэнэ

Сурагчдын жилийн эцсийн дүнг энэ долоо хоногт эцэслэнэ

Ерөнхий боловсролын сургуулийн энэ хичээлийн жилийн сүүлийн хагас жилийн дүн энэ долоо хоногт гарч дуусна. Дүнг гаргахдаа өмнөх хагас жилийн дүнгээс ахиулахаар болжээ. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очирын хэлснээр танхимаар хичээллэсэн нэг, хоёрдугаар улирлын дүн нь  тааруу гарсан сурагч теле хичээлээ үзсэн идэвх оролцоо, цахим сорилгоор жилийн эцсийн дүнгээ ахиулах боломжтой юм байна. Гэхдээ зөвхөн тааруу дүнтэй сурагч биш хүүхэд бүр дүнгээ ахиулах боломж нь нээлттэй гэнэ.

Ерөнхий боловсролын сургуулиуд жилийн эцсийн дүнг гаргахдаа теле хичээл болон хичээлийн нэг, хоёрдугаар улирлын дүн, бие даалтыг нэгтгэн улсын шалгалтын дүнг бодохоор болжээ. Ингэхдээ салбарын яамнаас анги удирдсан багш нарт хүүхэд бүрийн дүнг ахиулж урамшуулах зөвлөмж, чиглэл өгсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж