Шинэ зууны технологийн тэрбумтан Илон Маск болон түүний эхнэр Граймс нар энэ сарын эхээр шинэ хүүхдээ өлгийдөн авч, “X Æ A-12” хэмээх тун содон нэрийг хайрласан билээ. Гэвч АНУ-ын Калифорни мужийн хуулинд захирагдан хүүгийнхээ нэрийг сольсон тухай дуучин Граймс өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. “Калифорни мужийн хуулийн улмаас хүүхдийнхээ нэрийг сольсон уу” гэсэн асуултад Граймс “X Æ A-Xii” хэмээн хариулж “Ром тоо үнэндээ хамаагүй илүү харагдаж байна” гэж бичжээ.
Калифорни мужийн хуулинд шинэ төрсөн хүүхдэд зөвхөн Англи цагаан толгойн 26 үсэгнээс бүрдсэн нэрийг л өгөх ёстой гэж заасан байна
Одоогийн байдлаар энэхүү шинэ нэртэй холбоотой тодорхой мэдэгдэл, гомдол гараагүй ч “Æ” гэх тэмдэгтээс нь болж дахин төрсний гэрчилгээг авах хүсэлт нь буцаагдаж магадгүй байна. Хэрэв Илон Маск болон Граймс нар хүүхдийнхээ нэрийг мужийн хуулийн дагуу зохих ёсоор өөрчлөхгүй бол хүүхэд нь албан ёсны нэргүй, төрсний гэрчилгээгүй, мөн ирээдүйд SSN буюу нийгмийн даатгалын дугаар авч чадахгүй байх байдалд хүрэх ажээ.
“X Æ A-12” гэдэг нэр нь гүн утгатай.
X – Үл мэдэгдэгч хувьсагч
Æ – хайр эсвэл хиймэл оюун ухаан
A-Xii – A-12 гэсэн үг бөгөөд ямар ч зэвсэггүй, хамгаалалтгүй, зүгээр л маш хурдан SR-17 агаарын хөлгийн анхны нэр гэнэ. Энэхүү агаарын хөлөг нь тулаанд маш гайхалтай бөгөөд ямар ч хор хөнөөлгүй гэнэ.
Холбоотой мэдээ