Ухань хотын эмнэлэгт эзнээ гурван сар хүлээсэн нохой

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Ухань хотын эмнэлэгт эзнээ гурван сар хүлээсэн нохой

Ухань хотын эмнэлэгт эзнээ гурван сар хүлээсэн нохой

Нохойг эзэндээ үнэнч гэдгийг батлах олон жишээ байдаг. Тэдний нэг нь долоон настай Сяо Бао (бяцхан эрдэнэ) нохой болжээ. Сяо Бао нохой нь коронавирусийн халдвараар нас барсан эзнээ Ухань хотын Тайкан эмнэлэгт бүтэн гурван сарын турш хүлээсэн байна.

Нохойн эзэн өндөр настан өнгөрсөн хоёрдугаар сард Уханьд халдварын тархалт өндөр байх үеэр эмнэлэгт хүргэгдээд тав хоногийн дараа нас барсан аж. Эзэн нь эргэж ирэхгүйг мэдээгүй Сяо Бао эмнэлгийн хүлээлгийн өрөөнд хүлээсээр байжээ. Хөл хориотой байх үед нохойг эмнэлгийн ажилчид хооллож байсан аж. Харин Уханьд хөл хорио тавигдсанаар эмнэлгийн дэлгүүр нээгдэж, худалдагч Ву Цуйфен нохойг харж халамжлах болжээ. Ву Цуйфений хэлснээр нохойг хол газар аваачиж орхисон ч эмнэлэгт эргэн ирсээр байсан аж.

Гэвч тавдугаар сарын 20-нд Тайкан эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчид гомдол гаргаснаар Сяо Баог Ухань хотын жижиг амьтан хамгаалах нийгэмлэгт хүргэсэн байна.

Эх сурвалж: Dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж