Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав | News.MN

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

Монголын ард түмнээс ОХУ-ын ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.

Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусын цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гарсан билээ. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран зохицуулан хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-26 202.179.21.204

Зөв дэмжиж байна. Харин эрт ингэх байсан юм. Одоо ОХУ-д сургууль төгссөн иргэд болон бусад хүмүүс хандивын аян өрнүүлэх хэрэгтэй

Avatar

зочин 2020-05-26 202.9.47.17

зөв шийдвэр байна. Аль ч талаас нь бодоод үзэхэд энэ бол ухаалаг алхам. Одоо нөгөө ЗХУ /хуучнаар /, Орост сургууль төгссөн мянган мянган мэргэжилтнүүд уг энэ санаачлагыг гаргаж хөдөлгөөн өрнүүлмээр байгаа юм. Та бүхэн туслалцаа үзүүлээгүйгээс агуу их Орос гүрэн юугаар ч хохирохгүй юм уг нь. Эх оронд минь л хэрэгтэй алхам болно доо

Avatar

Зочин 2020-05-26 66.181.168.81

одоо муу чукча дүү биднийгээ дээрэлхэхээ болих болов уу. төрөлхийн зан нь юм чинь засрахгүй биз дээ. Хурэлсүх ядуугаа мэдэхгүй бидний мөнгийг цацаж өгч бн даа.

Avatar

Зочин 2020-05-26 202.131.249.14

ДЭМЖИЖ БАЙНА. САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ, АМЖИЛТ

Avatar

Зочин 2020-05-26 202.179.24.153

Ашгүй дээ. Орос орон тахлыг хурдан ялан дийлээрэй !

Avatar

иргзн 2020-05-26 202.179.24.8

Ядрах цагт Нөхрийн чанар танигдана гэдэг Болж байна, Монголчууд Бид хэзээнээс Ядарсан нэгэн дээ Дэм тус болж байдаг Уламжлалттай Ард түмэн шүү,

Avatar

Зочин 2020-05-26 192.82.64.153

Сайн байна туслах цаг болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж