Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх билээ. Тэгвэл Японы эмч мэргэжилтнүүд хоёр ба түүнээс доош насны хүүхдэд амны хаалт зүүлгэх нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай талаар анхааруулжээ. Энэ нь цаашлаад зүрхний үйл ажиллагаанд ч нөлөөлж болзошгүй аж.
Учир нь ийм насны хүүхдийн амьгалын зам буюу агаар солилцох суваг нь хэтэрхий нарийн байдаг ба амны хаалт зүүх үед амьсгалахад хүндрэлтэй болдог хэмээн Японы хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тус улс нь даваа гаригаас улс орон даяар хорио цээрийн дэглэмээ цуцлаад байгаа ба ингэхдээ хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм. Гэсэн ч бага насны хүүхдүүдийн дунд халдвар тарах эрсдэл бага байгаа учир амны хаалт заавал зүүлгэх шаардлагагүйг эмч нар сануулсан байна.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ