УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 21-ний өдөр нэр дэвшигчдийг баримт, бичгийг хүлээн авч ажлын тав хоногийн дотор хариу мэдэгдэх зохицуулалттай. Тиймээс эхнээсээ нэр дэвшигчдийн эрхийг баталгаажуулж, бичиг баримт дутуу болж түүнийх нь дагуу хариу мэдэгдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хувьд энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвших болзол хангасныг мэдэгджээ.
Мөн тэрбээр энэ удаад бие даагчдын цуглуулах гарын үсгийг давуулан биелүүлж, нийтдээ 31,041 сонгогчийн гарын үсгийг цуглуулсан байна. Бие даан нэр дэвшигч нь хуулийн дагуу 801-ээс дээш сонгогчийн дэмжсэн гарын үсэг цуглуулах хуулийн зохицуулалттай.
Сануулахад, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн үнэмлэхийг албан ёсоор зургадугаар сарын 2-ны өдөр гардуулах юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ