Японы эзэн хааны ордон руу сэлж нэвтрэхийг завджээ | News.MN

Японы эзэн хааны ордон руу сэлж нэвтрэхийг завджээ

Японы эзэн хааны ордон руу сэлж нэвтрэхийг завджээ

Японы эзэн хааны ордон руу сэлж нэвтрэхийг завджээ

Токио хот дахь Японы эзэн хааны ордон руу нэг эрэгтэй нууцаар нэвтрэхийг завдаад баривчлагджээ. Сонирхолтой нь тэрбээр ордны гаднах цөөрмийн хэсгээр сэлж ордон руу нэвтрэхийг завдсан байна. Цагдаагийн газраас 40-өөд насны эрэгтэйг баривчилсан тухай мэдэгдсэн ч түүний хэн болох, ямар зорилгоор ийм үйлдэл гаргасныг нь мэдээлээгүй байна. Энэ хэрэг Японы эзэн хаан Нарухито эзэн хааны ордны хаа нэгтээ цагаан будаа тарих ёслолын өмнөхөн болжээ.

Өнгөрсөн онд Эзэн хааны ордны дотор талбайд дотуур хувцастайгаа явж байсан эрэгтэйг баривчилж байжээ. Тэрбээр эзэн хаантай уулзахын тулд цөөрмийг сэлж, хана даван орж ирсэн гэж мэдүүлсэн аж. Үүнтэй төстэй үйлдэл гаргасан Их Британийн хоёр жуулчин 2013 онд баривчлагдаж байжээ.

Японы эзэн хааны ордон нь Токио хотын төвд оршдог бөгөөд жуулчдын ихээр очдог газар юм. Эзэн хааны ордны зарим хэсэг нь олон нийтэд нээлттэй байдаг ч бусад хэсэг нь хамгаалалттай, хориотой бүс юм.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-26 54.36.115.30

БУЯНГИЙН ЖАГАА АМЕРИКИЙН ЦЭРГИЙН ОНГОЦ БУУЖ БОЛОХООР ХӨШИГИЙН ХӨНДИЙН ОНГОЦ БУУДАЛЫГ ЯПОНООР ДАМЖИЖ БАРЬСАН ЮМ ГЭЖ ЯРИАД БАЙСАН АЛЬ ЗЭРЭГ ҮНЭНИЙ ХУВЬТАЙ ЮМ БОЛДОО ХЭРЭВ ТИЙМ БОЛ АМЕРИКУУД ОРОС ХЯТАДАД НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ЗОРИСОН НЬ ГАРЦААГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ.БИД ҮҮНИЙГ ОВЖИНГООР АШИГЛАЖ УЛСАД НЭН ШААРДЛАГАТАЙ ДЭД БҮТЭЦҮҮДИЙН БААЗЫГ ДАЛАЙЦТАЙ ТӨВШИНД БҮТЭЭН БАЙГУУЛВАЛ БИДЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОВУУ ГЭЖ БОДОХ ЮМ НАМ ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ИЙМ Л ЮМАНДЭЭР ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ЭРХ АШИГТАЙШААР НЭГДМЭЛ БАЙР СУУРЬТАЙ ХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж