Хятадаас Ангараг гариг руу робот илгээнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Хятадаас Ангараг гариг руу робот илгээнэ

Хятадаас Ангараг гариг руу робот илгээнэ

Хятад улс ирэх долдугаар сард алсын удирдлагатай роботыг Ангараг гариг руу илгэхээр төлөвлөж байна. "Тяньвэн" нэртэй ажиллагааны дагуу Ангараг гариг дээр робот газардуулж, гадаргын судалгаа, шинжилгээ явуулах аж.

Ангараг руу робот илгээх ажиллагааг энэ онд төлөвлөсөн ч хугацаа нь тодорхойгүй байсан юм. Харин Хятадын агаар, сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацийн (CASC) мэдээлснээр Ангараг ажиллагааг ирэх долдугаар сард эхлүүлэх гэнэ. Тус корпораци нь Хятадын сансрын хөтөлбөрийн гол гэрээт байгууллага юм.

Өрсөлдөгч АНУ-ыг гүйцэж, их гүрний статусаа бэхжүүлэхийн тулд Хятад улс нь сансрын төсөл, хөтөлбөрт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсон. Эдгээр нь Ангараг гариг дээр судалгаа шинжилгээ явуулах, саран дээр газардах, 2020 онд сансрын станцтай болох зэрэг аж.

Хятад өнгөрсөн оны нэгдүгээр сард сар руу робот амжилттай илгээсэн юм. Энэ хооронд АНУ-аас Ангараг гариг руу судалгааны дөрвөн төхөөрөмж илгээсэн ба тав дахийг нь энэ зун илгээхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Арабын нэгдсэн Эмират улсаас Улаан нүдэн гариг руу робот илгээх анхны Араб орон болохоор зорьж байна. Арабын төхөөрөмж ирэх долдугаар сарын 15-нд Япон улсаас хөөрөх аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж