Конорын дараагийн өрсөлдөгч Камару Усман уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Конорын дараагийн өрсөлдөгч Камару Усман уу?

Конорын дараагийн өрсөлдөгч Камару Усман уу?

Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны бас нэгэн гал гарсан тулаан биеллээ олоход ойрхон байна. Хагас дунд жингийн аваргын бүсийг эзэмшигч Камару Усманы менежер Али Абделазиз өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Конор МакГрегорт тулааны санал тавьжээ. Тэрбээр “ Хөөе Конор МакГрегор чи аваргын бүсний төлөөх тулаан хүсч байна уу. Камару Усман чамтай тулалдаж болно шүү. Тэр чамайг эхний хоёр үед л алгадаад дуусгана гэж би амлаж байна” хэмээжээ.

Харин Камару Усман “Та нарыг яагаад энэ залууг үхүүлэхийг хүсээд байгааг би ойлгохгүй байна. Би хүсвэл түүнийг хаана ч зодно. Тэр юу ч хийж чадахгүй байх” хэмээн жиргэжээ. “Нигерийн хар дарсан зүүд” хочит тэрбээр UFC холбоонд 10 тулаан хийж, ганц ч ялагдаагүй байна.

UFC холбооны хагас хөнгөн жин болон хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан Конор МакГрегор хэрвээ энэ зун Камару Усмантай тулалдахаар тохиролцвол энэ нь түүний хагас дунд жинд хийсэн дөрөв дэх тулаан нь болно. Өмнө нь Ирланд тулаанч маань энэ жинд Нэйт Диазтай хоёр тулалдан, нэг ялж, нэг ялагдсан бол өнгөрөгч нэгдүгээр сард Дональд Серронег хүнд цохилтоор буулган авсан.

UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт ч энэ тулааныг зохион байгуулах тал дээр нааштай байгаа бөгөөд түүний хувьд энэ жилдээ багтаан Конор МакГрегорыг Нэйт Диаз, Хабиб Нурмагомедов, Камару Усман нарын аль нэгэнтэй нь тулалдуулах хүсэлтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж