Путин Кремлийн ордонд эргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Путин Кремлийн ордонд эргэн иржээ

Путин Кремлийн ордонд эргэн иржээ

Ялалтын баяраас хойш олны өмнө гаралгүй Москвагаас зайдуу орших харшаасаа цахимаар ажилласан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2020.05.25/ Кремлийн ордондоо эргэн иржээ. Тус улсад одоогоор 346 мянган хүн халдвар авч, 3,600 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байгаа билээ.

Халдвар авсан хүний тоогоор дэлхийд гуравт жагсч буй ОХУ нийт бүс нутгийнхаа 50 гаруй хувийн хорио цээрийн дэглэмийг сулруулах боломжтой болсон талаар даваа гаригт болсон Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ.

Тухайлбал, ирэх сарын 1-нээс шаардлага хангасан амралт сувиллын газруудыг нээхээр болсон байна. Харин Москва хотын дарга Сергей Собянин  хөл хориог сулруулах тал дээр эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Коронавирусийн халдвар аваад саяхан эдгэрч ажилдаа орсон тус улсын Ерөнхий сайд Мишустин ард иргэдийг зуны амралтаа эх орондоо өнгөрүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж