Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс боллоо

Монтенегро коронавирусээс ангижирсан Европын анхны улс боллоо

Өмнөд Европ, Балканы хойг дээр орших 600 гаруй мянган хүн амтай Монтенегро улс шинэ төрлийн коронавируст цар тахлаас ангижирч чадсан Европын анхны улс болсноо өчигдөр /2020.05.25/ зарлажээ.

Тус улсад 69 хоногийн өмнө анхны тохиолдол бүртгэгдсэн ба нийт 324 тохиолдол илэрснээс 315 нь эдгэрч, есөн хүн нас барсан байна. Эдийн засаг нь  аялал жуулчлалаас шууд хамааралтай тус улс нь өнгөрсөн гуравдугаар сарын эхэн үеэс хил, далайн боомтуудаа хааж, бүх нислэгүүдээ зогсоож, сургууль, олон нийтийн үйлчилгээний газруудаа хаасан юм.

Тус улсын хувьд халдварын тархалтыг хурдан зогсоож чадсан нь өөрийгөө тусгаарлаж буй хүмүүсийн нэр хаягийг олон нийтэд шууд зарлаж байсан ба энэ нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртөж байжээ. Мөн хөл хорио зөрчсөн иргэдийг өндөр дүнгээр торгож, хатуу арга хэмжээ авч байсан гэнэ.

Ийнхүү дотооддоо халдваргүй болсон Монтенегро улс ирэх долоо хоногоос цэцэрлэг, кинотеатрыг нээж, Хорват, Албани, Словени, Герман, Грек зэрэг орноос жуулчдыг хүлээн авч эхлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: XINHUA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж