Аргентин дефолт руу, бид ч ойрхон байна | News.MN

Аргентин дефолт руу, бид ч ойрхон байна

Аргентин дефолт руу, бид ч ойрхон байна

Аргентин дефолт руу, бид ч ойрхон байна

Зуун жилийн өмнө Аргентин улс дэлхийн хамгийн баян чинээлэг 10 улсын тоонд ордог байжээ. Гэвч хагас зуун жилийн хугацаанд 14 удаа эдийн засгийн хямралд өртсөн энэ улсыг эдийн засгийн сурах бичгүүдэд бүтэлгүйтлийн жишээ болгон дурддаг болсоор удаж. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Аргентин улс энэ тойргоос гарах гэж бүхий л чадлаараа оролдож байгаа боловч олон удаагийн шинэчлэл нь ард иргэдийг нь залхаан туйлдуулсаар байгаа ажээ. Олон Улсын Валютын Сангаас өнгөрсөн хоёрдугаар сард Аргентин улсын өр "Тогтвортой бус" түвшинд хүрлээ хэмээн дүгнэснээ мэдээлж, "Тус улсын өрийн хэмжээг буцаад зохистой түвшинд хүргэхэд бонд эзэмшигч хувь хөрөнгө оруулагчдын хувь нэмэр чухал" хэмээн онцолж байсан билээ.

Аргентины гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны долдугаар сараас хойш 30 гаруй хувиар буурчээ. Төсөв, өрийн менежментийн асуудал тулгамдсан хэвээр байгаа юм. Аргентин улс түүхэндээ найман удаа дефолт зарласан.

Өнгөрсөн онд шинжээчид тус улсын эдийн засаг 2.5 хувиар агшсан гэж таамаглаж байсан бол энэ онд мөн гурав дахь жилдээ агших төлөвтэй байгаа аж. Гадны хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан ес дэх удаагаа дефолт зарлахад тун ойрхон байгаа Аргентины эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа онцолж байна.

Өнгөрсөн Даваа гариг (2020.05.25)-т тус улсаас АНУ-д суугаа Элчин сайд эргэн төлөх хугацаа нь дуусч байгаа 500 сая ам.долларын бондын өрөө төлөхгүй гэж мэдэгдсэн нь дэлхийн анхаарлыг татаж буй юм. Аргентины Засгийн газар өрөө төлөхийн өмнө санхүүжүүлэгч нартай зээлийн бүтцийг өөрчлөх хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа аж. Өмнө нь тус улсын Засгийн газрын төлөөлөл өр барагдуулах боломжгүй гэдгээ удаа дараалан илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор нийт 65 тэрбум ам.долларын өрийн бүтэцдээ өөрчлөлт оруулахаар зээл олгогч нартай хэлэлцэж буй юм байна. Гэвч өнгөрсөн саруудад төдийлөн ахиц гараагүй бөгөөд хэлэлцээ сунжирсаар байгаа аж.

АРГЕНТИНЫ ГАШУУН ТҮҮХ

Анх 1990 онд Аргентин улс дампуурах гэж буй шинж тэмдгийг хамгийн түрүүнд банкирууд нь мэдэрчээ. Тэд доллар дүүрэн чемоданаа барьсаар Латин Америкийн Швейцарь гэгддэг Уругвайд очиж, банкнаас хадгаламжийн хайрцаг түрээслэн авч мөнгөө хадгалсан аж. Энэ олон сая доллар хаанаас ирснийг тэднээс хэн ч асуугаагүй байна. Эрх мэдэл, эд баялагтай хүмүүс ч бас Аргентинаас мөнгөө татаж эхэлжээ. Ердөө ганцхан шөнийн дотор тус улсын хилээр 40 тэрбум доллар давсан гэдэг. Аргентины бизнесмэнүүд мөнгөө гадагшаа гаргасны дараа хямралын хоёр дахь үе эхэлжээ. Гэрэл цахилгаан, бензин шатахуун тасарч, хоол хүнс ховордож, шуудан ажиллахаа больж, өндөр настнуудын тэтгэвэр зогсож, үйлчлүүлэгчдийнхээ хадгаламжийг банкирууд нь цөлмөсөн хоосон банкууд хаалгаа барьсан байна. Засгийн газар банкны бүх дансыг нэг жилээр царцааж, иргэдэд долоо хоногт ердөө 250 ам.доллар авахыг зөвшөөрчээ. Ингэснээр банкинд хадгаламжтай байсан бага болон дунд бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж, ажил үйлчилгээ явуулах санхүүгийн боломжгүйд хүрсэн байна. Ард иргэд нь бага ч атугай мөнгөө авахын тулд банкны автомат теллер машины (АТМ) өмнө дугаарлан зогсдог болжээ.

Хямралын дараачийн үе эхлэхэд иргэдийн хэрэглээ 60 хувиар буурчээ. Хоол хүнсгүй болсон иргэд дэлгүүрүүдийг цөлмөн дээрэмдэж эхэлсэн байна. 2001 оны 12 сар гэхэд ард иргэд ба хүчний байгууллагынхны хооронд гарах мөргөлдөөн хэвийн үзэгдэл болж, нийслэл Буэнос Айрэсын төв замын дэргэд гал түймэр гарах болжээ. Ерөнхийлөгч онц байдал зарласан ч байдал улам дордсон байна. Ерөнхийлөгчийн ордны өмнө 40 мянган хүн цуглаж, өдөржин шөнөжин түмпэн сав нүджээ. Нөхцөл байдал хүндэрч, хэв журам алдагдахад ерөнхийлөгч Фернандо де ла Руа нисдэг тэргээр зугтсан байна.

Хямралд орсон эх орноо хаяад нисдэг тэргээр зугтаж буй ерөнхийлөгчийн дүр зураг олон мянган аргентинчуудын ой тойнд үлджээ. Аргентинчууд өнгөрсөн 100 жилд үзсэн хамгийн хүнд санхүүгийн хямралд орсноо зарласан байна.

2011 оны сүүлч гэхэд Аргентин улс 132 тэрбум ам.долларын гадаад өрийн хүүг цаг тухайд нь төлж чадахгүйд хүрч дефолт зарлажээ. Үндэсний мөнгөн тэмдэгт песогийн ханш асар хурдтай унаж, ажилгүйдэл 25 хувьд хүрсэн байна. Хувийн компаниудад ч дампуурал нөлөөлжээ. Аргентин Айрлайнз онгоцны компани гэхэд хүнд байдалд орж, 2002 онд хэд хэдэн удаагийн олон улсын нислэгээ цуцалж, удалгүй дампуурлаа зарласан байна. Ажилгүй, орон гэргүй 30-40 мянган иргэн гудамжинд хог түүж, хоёрдогч түүхий эд цуглуулан тушааж амь залгуулж байжээ. Бэлэн мөнгө дутагдахын хэрээр бартераар эд зүйл наймаалдаг сүлжээ үүссэн байна. Аргентинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг чанаргүй гэж түгшсэн зарим улс орнууд бүтээгдэхүүнээс нь авахаас татгалзаж эхэлжээ. Газар тариалан ч бас хэцүүдсэн аж. АНУ-аас Аргентины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд нэмэлт хязгаарлалт тавьжээ. ТВ-ийн сувгууд хямдыг нь бодож реалити шоу бэлдэж, эфирийн цагаа дүүргэх болж, боловсрол, танин мэдэхүйн бүх нэвтрүүлэг хаагджээ.

2003 онд мужийн захирагч Нестор Кирчнер ерөнхийлөгч болтол Аргентин улс хэдхэн долоо хоногийн зайтай таван ерөнхийлөгчийн нүүр үзсэн байна. Шинэ ерөнхийлөгч тус улсын гадаад өр болох 145 тэрбум долларыг төлж чадахгүй гэдгээ гадаад зээлдэгч нарт мэдэгджээ. Аргентин улс гадны зээлдэгч нартаа өрөө төлж чадахгүйгээ мэдэгдсэн байна. Тухайн үед тус улсын дотоод өр 128 тэрбум доллар хүрчээ.

Дефолт зарлаж дампуурсан Аргентины нэр хүнд шалдаа бууж, зээл олгох улс орон гэж үгүй болсон байна. Олон улсын зээл ховордож, бондын зах зээлийн хаалга хаагдсан тул Аргентин Хятад зэрэг улсаас зээл тусламж гуйжээ. Олон улсын зээлийн хүү 3% орчим байдаг бол хятадууд хавьгүй өндөр хүүтэй зээл санал болгосон бөгөөд аргентинчууд өөр гарцгүй тул авахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Энэ хооронд Аргентины мөнгөний ханш эрчимтэй унаж, бүтээгдэхүүнийх нь үнэ буурсан нь шар буурцаг, улаан буудайн экспорт нэмэгдэхэд нөлөөлжээ. Удалгүй Аргентин улсын эдийн засаг бага ч атугай өндийж эхэлсэн байна.

Аливаа улс орны эдийн засаг дампуурахад хамгийн түрүүнд суурь тогтолцоо нь сүйрдэг аж. Эрчим хүчний компаниудын үйл ажиллагаа зогсож, шатахуун түгээгүүр хаагдаж, хүнсний дэлгүүрүүд хоосорч, банкууд хаалгаа барьж, төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Дампуурлын тухай олон улсын хууль гэж байдаггүй. Дампуурсан улс орон бүр өр ширээ хэрхэн төлөх тухай өөрсдөө шийдвэр гаргах шаардлагатай тулгарна.

Аргентин улс 2005 болон 2010 онуудад зээлдэгч нартайгаа тохиролцож, өрийнхөө гуравны нэг орчмыг төлөхийг санал болгож, шинэ бонд гаргажээ. Шинэ бонд нь зээлдсэн 1 доллар тутмын оронд 33 цент төлөх. Зээлдэгчдийн 92 хувь нь энэ нөхцлийг зөвшөөрсөн ч бусад нь мөнгөө заавал бүтнээр нь эргүүлж авна гэсэн бол зарим нь Аргентины засгийн газрыг шүүхэд өгчээ.

2014 онд Аргентин улс NML Capital компанийн эзэн тэрбумтан Пол Сингер гэгч америк эрд АНУ-ын дээд шүүхэд ялагдаж, 1.33 тэрбумын зээл + хүү гээд нийтдээ 1.5 тэрбум доллар төлөх болсон байна. Тухайн үед Аргентины төв банкинд 29 тэрбум долларын хуримтлал байсан ч хэрэв өрөө бүтнээр нь төлөөд эхэлвэл шинэ бондын зөвшилцөлд ороогүй зээлдэгчид (нийт зээлдэгчдийн 8%) ойролцоогоор 15 тэрбум долларын өрөө нэхэмжлэн шүүхдэх нөхцөл бүрдэж, Аргентины валютын сан хоосорно гэдэг үндэслэлээр аргентинчууд төлбөр хийхээс татгалзжээ.

Аргентин 1.5 тэрбумыг Пол Сингерт төлөхийг зөвшөөрөөгүй аж. Хариуд нь АНУ-ын дүүргийн шүүгч Томас Гриза гэгч Аргентин улсыг 1.5 тэрбумын өрөө төлж байж шинээр гаргасан бондныхоо хүүг төлөх естой гэсэн шийдвэр гаргажээ. Улмаар Аргентин 2014 оны 7 сарын 31-нд төлөх байсан шинэ бондны хүүг төлөлгүй хоцроож, дахин дефолт зарлахад хүрсэн байна.

Дампуурлаа зарласан улс өрөө төлөхгүй тохиолдолд зээлдэгчид яадаг вэ? Нэн түрүүнд гаднаас зээл авах боломжгүйд хүрч, зээлдэгчид замаас нь авах эрсдэл үүснэ.

Шүүхийн шийдвэр гарснаар тэрбумтан Пол Сингер АНУ-ын газар нутаг дээр буй Аргентины төрийн өмчийг хурааж авах боломжтой болов. Үүнд төрийн өмчийн онгоц, гадаадад буй усан онгоц, ерөнхийлөгчийн онгоц ч багтжээ. Энэ мэтчилэн Аргентин улс нийт найман удаа л дефолт зарласан түүхтэй.

 АНУ, ГЕРМАН, ЯПОН Ч ДЕФОЛТ ЗАРЛАЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ

Өнгөрсөн 200 жилд манай дэлхийн 83 улс дампуурлаа зарласны дотор АНУ, Герман, Япон, Англи зэрэг хүчирхэг улс орнууд ч багтаж байжээ. Тухайлбал, АНУ байгуулагдсан цагаасаа хойш таван удаа дампуурлаа зарласан ба нэг удаа гадаад өрөө, дөрвөн удаа дотоод өрөө төлж чадахгүйн улмаас дефолт зарлаж байжээ. Эдгээр дампуурал нь Америкийн банк санхүүгийн сүйрлээс үүдсэн ба эхнийх нь 1790 онд, сүүлийнх нь 1933 онд болсон байна.

Герман улс сүүлийн 215 жилд нийтдээ найман удаа дампуурлаа зарлажээ. Тухайлбал, Дэлхийн II дайны улмаас 1939 болон 1948 онуудад эдийн засаг нь сүйрсэн байна. Гэвч мөнгөний бодлогоо зөв зүйтэй залж хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болж чаджээ. Англи улс нийт дөрвөн удаа дампуурлаа зарласны хамгийн сүүлчийнх нь 1932 онд болсон байна.

МОНГОЛ УЛС ДЕФОЛТ ЗАРЛАХАД ТУН ОЙРХОН БАЙНА

Өнөөдөр Монголын эдийн засаг дампуурахад ойрхон байгааг эдийн засагчид анхааруулж байна. 2014-2016 он бол Монголын эдийн засгийн хувьд 90-ээд оны хямралаас хойш тохиосон хамгийн хүнд жилүүд байв. Ѳрхийн бодит орлого 12 улирал дараалан агшиж, ядуурлын түвшин 21-29 хувь болж ѳссѳн. Эдийн засагт идэвхжил суларч, худалдан авах чадвар эрс унасан нь тухай үеийн импортын агшилтаас харагдаж байжээ.

Төлбөрийн тэнцэл он дараалан алдагдалтай, том төслүүдийн хөрөнгө оруулалт гацсан байдалтай, валютын нөөц шавхагдаж, ханшин дээр маш их дарамт ирж байсан аж. Банкны секторт зээлийн тасалдал бий болж, зээл 2015 оны зунаас 11 сарын турш дунджаар 5% агшсан байна. Банкны секторт эх үүсвэрийн 40% нь Төв банкны төсвийн шинж чанартай санхүүжилтээс хамааралтай болсны зэрэгцээ барилга, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн гээд зах зээл төрөөс илүү хамааралтай болж, гажууджээ. Төсөв алдагдлаа нөхөхөөр өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаас арилжаалж байсан нь Засгийн газрын өрийн ачааллыг нэмэх, хувийн хөрөнгө оруулалтыг шахах (crowd-out) хүчтэй нөлөөтэй байсан аж.

Банкууд өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаасанд их хэмжээгээр хөрөнгө оруулж, зээл гаргахаа багасгаснаар аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олоход хүндрэлтэй, бизнесийн идэвхжил хумигдаж, эдийн засаг агшчээ. Энэ нь эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл байдал руу хөтөлсөн байна. Уналт даамжирсаар ёроолын үе нь 2016 оны хоёрдугаар хагаст тохиож, Монгол Улс

1. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хямрал,

2. Банкны хямрал,

3. Төсвийн хямрал, улмаар гадаад ѳрийн дефолт гэсэн үр дагаврын ирмэг дээр иржээ.

Өнөөдөр энэ мэт хямрал нүүрлэж, илүү хүнд тусах, мөн Аргентин, Венесуэлийн араас орох эрсдэл өндөр байгааг эдийн засагчид анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар Манай улсын 2020-2024 онд төлөх гадаад валютын өр төлбөр 14.4 тэрбум ам.доллар буюу валютын нөөцөөс гурав дахин их байгаа билээ. Түүнийг төлөхийн тулд валютын нөөцөө нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлээ сайжруулах ёстойг ч тэд онцолж буй юм.

Хэрвээ бид ирэх онуудад төлөх төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүйд хүрвэл хэдэн жилдээ эргэж босохооргүй эдийн засгийн хямралд өртөх эрсдэл өндөр. Тиймээс шинжээчид Монгол Улс хүссэн ч, хүсээгүй ч ОУВС-тай үргэлжлүүлэн хамтарч, дефолтоос зайлсхийхийг анхааруулсаар байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-26 202.9.46.232

Хүүк асуудалыг шийдчихсэн. Монгол өргүй болсон гэсэн. Санаа зовох юм байхгүй л гэсэндээ.Их зөв бодлого баримталсан онцгой ухаантай Монголын 100 эрхэсийн нэг гэсэн шүү.

Avatar

Зочин 2020-05-26 176.63.23.238

Зссссс 2016 онд АН эрх барьж байгаад ёстой улсыг дампуурлын ирмэгт хүлээлгэж өгсөн. Улсын эрх ашигт хортой гээд л нуугаад өнгөрцгөөсөн биз дээ

Avatar

мэдээж 2020-05-26 194.5.48.221

…ТВ-ийн сувгууд хямдыг нь бодож реалити шоу бэлдэж, эфирийн цагаа дүүргэх болж, боловсрол, танин мэдэхүйн бүх нэвтрүүлэг хаагджээ… ккк. Монголд бол угаасаа л битүү реалити шоу. Дарагийн үедээ үзүүлэх танин мэдэхүйн нэвтрүүлэг түй ч байхгүй. Аргентин ингэж байхад Монгол нэг бүдэрвэл бүр эргээд яг нөгөө хүрээ хийд, гадаа гудамжинд хүндэрч суугаа сүм хуврагын лам нарын үе рүүгээ асуудалгүй орно. Нэгнээ а**а тална, дээрэмдэнэ, булаана, хүчирхийлнэ. Гэмт хэрэг аймшигтай их өснө. Харж л бай.

Avatar

Зочин 2020-05-26 103.14.38.132

Монгол алтаа банкандаа тушааж байгаа биз. Алт хилээр нууцаар гаргаагүй байхад юу гэж ийм дампуурах вэ дээ. Худал мэдээлэл цацах шалтгаан байгаа.

Avatar

Зочин 2020-05-26 66.181.190.80

30 жил эрх барьж байсан хумуусийн эд хоронгийг хурааж аваад борлуулахад 14 тэрбумийг элбэгхээн толчихно.Битгий санаа зов

Avatar

tumur 2020-05-26 202.179.11.230

хөрөнгө оруулагчидаа илүү татаж-гэх шиг тэднээс болж дампуураад байгаа юм биш үүү

Avatar

Зочин 2020-05-26 61.123.11.39

Түүхий эдийн үнэ өсч эдийн засаг сэргэхийг мэдсээр байж МАНгийн засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийж маш их өр тавьсан. Одоо харин түүхий эдийн үнэ буурч байгаа энэ үед жинхэнэ ОУВС-тай хэлэлцээр хийж, хямралыг даван туулах төлөвлөгөөг боловсруулан хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөхцөл байдлаа сайн ойлгож, ухамсарлах хэрэгтэй байна. Зөв үедээ зөв бодлого баримталмаар байна ХҮРЛЭЭЭЭ сайдаа.

Avatar

иргэн 2020-05-26 202.70.34.70

Манайд байгаа гол алдаа бол төрийг шимэгч хувалзнууд юм.

Avatar

Zochin 2020-05-26 66.181.183.242

Manai uls tor, ediin zasag argentinaas shal oor l doo. Tegehdee henegguitej bolohgui valutiin santai hamtraad tosov n sahilga bataa saijruulaad, gadaad n horongo oruulalt g demjeed yavah heregtei.

Avatar

Зочин 2020-05-26 106.102.0.69

Өөх ч биш булчиррай ч биш ингэж байхаар тэр дефолт нь болоод нэг зовлон амсаад үзвэл бид арай илүү төлөвшиж магадгүй. Монгол ялна гэсэн тэнэглэл алга болж, хөрөнгө оруулагчидаа илүү татаж, улс төрийн хувьд ч илүү тогтвортой системрүү явж магадгүй. Гэхдээ энэ бүхэн ард түмний ухамсараас л шалтгаална.

Avatar

tumur 2020-05-26 202.179.11.230

хөрөнгө оруулагчидаа илүү татаж-гэх шиг тэднээс болж дампуураад байгаа юм биш үүү

Avatar

чоогоо 2020-05-26 66.181.160.47

гадны хөрөнгө оруулалтаар л олон улс орон хөгжиж ирсэн түүхтэй юм даа. Солонгос, Япон, Хятад хамгийн ойр жишээ байна.

Avatar

Зочин 2020-05-26 103.14.38.132

Үгүй дээ хөгжил бол дотоодын оюуны өмчийг хэрхэн ашиглаж ирсэн гэдэг зүйлээс хамаарч хөгждөг юм.

Avatar

Зочин 2020-05-26 202.126.89.53

Сонгууль ойртоод сүржигнэж өгөх юм аа. Аргентинтай манайхыг харьцуулах ямар ч боллмжгүй. Эдийн засаг битгий хэл улс төрийг ч харьцуулах боломжгүй жишээг хооронд нь наах гэсэн оюутнуудын ppt шиг зүйл бичиж, мэдлэггүй хүмүүсийг бүү айдаст автуул!

Avatar

1 2020-05-26 202.131.228.167

Bank luu ih dairuul iim zuil ih oirhon doo,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж