"Шатахууны үнэ буурсан, такси 800 төгрөгөөр үйлчлэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

"Шатахууны үнэ буурсан, такси 800 төгрөгөөр үйлчлэх ёстой"

"Шатахууны үнэ буурсан, такси 800 төгрөгөөр үйлчлэх ёстой"

Ашигт малтмал,  газрын тосны газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас хамтран  өнөөдөр /2020.05.26/ мэдээлэл хийлээ. Засгийн газрын 114 дүгээр тогтоолоор бүх төрлиййн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр бууруулах, үнийг тогтвортой байлгахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс А92 шатахууны үнийг  найман сарын хугацаанд тогтвортой барьжээ.  Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Европ 5 бүтээгдэхүүний үнийг бууруулах, нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд шатахууны доод үнэд өөрчлөлт шинэчлэлт хийхээр болсон байна.

Монгол Улсад сүүлийн гурван сарын хугацаанд шатахууны үнэ буурчээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах хамтарсан зөвлөмж гаргажээ. Улсын 21 хэмжээнд он дуустал А92 шатахууны үнийг тогтворжуулах ажлыг хийжээ. Говь Алтай аймагт А92 бензин литр тутамд 1600 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Улаанбаатар хотод 1320-1400 төгрөгийн хооронд борлуулна. Ингэснээр А92 бензин нийт 400 төгрөгөөр буурчээ.

Өчигдрөөс эхлэн шатахууны үнийг буулгаж эхэлжээ. Газрын тосны гадаад нөхцөл байдал он гарснаас хойш дэлхийд түүхий тосны үнэ сүүлийн гурван сар дараалан буурчээ. Тавдугаар сараас түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ тогтвортой өссөн байна. Нэг берент тосны үнэ  35.9 хувиар өслөө. Газрын тосны үнэ өсч байхад шатахууны үнийг буулгаж байгаа. А92 бензин 200 төгрөгөөр буулгалаа.  Тодруулбал,

  • А-80 50 төгрөгөөр,
  • А-92 80-100 төгрөгөөр,
  • А-95 200 төгрөгөөр,
  • Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.

Ингэснээр нийслэлд,

  • А-80 авто бензин 1350,
  • А-92 авто бензин 1360,
  • А-95 авто бензин 1800
  • Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.

Дэлхийн зах зээлд брэнт маркийн тосны үнэ буурсан тул манай улсад сүүлийн 3 сарын турш газрын тосны үнэ буурч байна.

АЖ АХУЙ НЭГЖҮҮД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ҮНЭЭ БУУЛГАХ ЁСТОЙ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буурсан нөхцөлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниуд үнээ буулгахыг уриаллаа. Тус газрын мэдээлснээр үнийн өсөлтөд хяналт тавьж ажилладаг ч аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид нийгмийн хариуцлагын хүрээнд үүргээ ухамсарлаж бараа бүтээгдэхүүнд үнээ буулгах ёстой гэдгийг тодотгов. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хийсэн судалгаагаар шатахууны үнийн өсөлтийг дагаж нийтийн тээвэр, хүнсний бараа, нийтийн хоолны салбар, такси үйлчилгээ, эм эмийн хэрэгсэл, боловсролын салбарт үнэ өсдөг байна. Иймд шатахууны үнийн бууралтыг дагаад бараа бүтээгдэхүүний үнээ тогтвортой буулгах ёстой гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сануулав.

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ КОМПАНИУД КМ ТУТАМТ 800 ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнэ буурсан тул өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниудыг үнээ буулгахыг уриаллаа. Тус холбооны мэдээлснээр өнөөдрийн байдлаар такси үйлчилгээний компаниудад км тутамд 800 төгрөгөөр иргэдэд үйлчлэхийг уриалжээ. Цаашид энэхүү уриалга зөвлөмжийг дагаж мөрдөөгүй аж ахуй нэгж компаниудад зохих ёсны арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэдгийг мэдэгдлээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд иргэдээс өмнө нь шатахууны үнийн өсөлтийн асуудлаар гомдол мэдүүлдэг байсан бол одоо хуурамч бүтээгдэхүүний асуудлаар гомдол санал цөөнгүй ирэх болжээ. Үүнд тус холбооноос хяналт тавьж ажиллаж байгаа ч хуурамч бүтээгдэхүүн борлуулж буй асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага, Үнийн зөвлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Ашигт малтмал, газрын тосны газар олж тогтоон зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох ёстой гэдгийг сануулав.

 МАХ, ГУРИЛЫН ҮНЭ ТОГТВОРТОЙ Ч НИЙТИЙН ТЭЭВЭР, ТАКСИ  ҮНЭЭ БУУЛГАХ ЁСТОЙ

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр иргэдийн зүгээс шатахууны үнийг дагаад өсдөг бараа бүтээгдэхүүний үнийг буулгах шаардлага тавьж байгаа аж. Шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 30 хувиар буурсан ийм нөхцөлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч нийтийн тээвэр, такси үйлчилгээний компаниуд үнээ буулгах ёстой гэж Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс шаардав. Тус газраас хийсэн судалгаагаар өнөөдрийн байдлаар гурил, талх, сүү, ургамлын тос, мах, хүнсний ногооны үнэ тогтвортой байгаа юм. Харин нийтийн тээвэр, такси үйлчилгээний салбар үнээ бууруулахад анхаарах ёстойг санууллаа.

АМГТГ: Шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, May 25, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж