Тансаг зэрэглэлийн Toyota Granvia автомашин албан ёсоор худалдаанд гарлаа | News.MN

Тансаг зэрэглэлийн Toyota Granvia автомашин албан ёсоор худалдаанд гарлаа

Тансаг зэрэглэлийн Toyota Granvia автомашин албан ёсоор худалдаанд гарлаа

Японы автомашины үйлдвэрлэгч ТОЁОТА брэндийн албан ёсны Дистрибьютор болох ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК тансаг зэрэглэлийн TOYOTA GRANVIA автомашиныг 5 сарын 22-ны өдөр албан ёсоор танилцууллаа.

Энэхүү загвар нь чөлөөт орон зай мэдрүүлэх багтаамж сайтай бөгөөд тав тух, аюулгүй байдлын тоноглол зэрэг нь гэр бүл болон албан байгууллага, аялал жуулчлал мөн зочид буудлын үнэ цэнтэй үйлчлүүлэгчдэд үйлчлэхэд нэн тохиромжтой.

Энэхүү автомашиныг 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг ТОКИО 2019 авто үзэсгэлэнд 11 дүгээр сард танилцуулсан.

TOYOTA GRANVIA-Г ЗОХИОН БҮТЭЭСЭН АХЛАХ ИНЖЕНЕР ТАКҮО ИШИКАВА ХЭЛЭХДЭЭ:

“Сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын зорчигчдын тав тухыг мэдрэх эрэлт хэрэгцээ нь эдийн засгаа даган өсөж байна. Энэ хэрэгцээг хангах зорилгоор бид өндөр зэрэглэлийн тээврийн хэрэгсэл зохион бүтээсэн нь Toyota Granvia автомашин юм.

Мөн уг автомашины хөгжүүлэлтийг дараах дөрвөн зарчимд тулгуурлан бүтээсэн байна:

  • Жолоодлогын тав тух
  • Дуу чимээ тусгаарлалт
  • Эргэлтийн үеийн тогтвортой байдал
  • Аюулгүй байдал

Харин Монгол улсын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн автомашины хувьд 268 морины хүчтэй 6 цилиндртэй 3.5 литрийн багтаамж бүхий бензин хөдөлгүүр, 6 шатлалт автомат хурдны хайрцгаар тоноглогдсон. Автомашины ерөнхий хэмжээс нь 5,300 х 1,990 х 1,970(мм) бөгөөд газраас тэнхлэг хүртэлх зай нь 17,5 см өндөртэй. Нийт 6 хүний суудалтай Granvia 2 болон 3-р эгнээндээ зорчигч тус бүрт зориулсан хэрсэн оёдолтой, суудал халаагчтай, өөрийн ая тухад тааруулан тохируулах боломжтой суудлуудаар тоноглогджээ.

МОНГОЛЫН ШИНЭ АВТОМАШИНЫ ЗАХ ЗЭЭЛД ХУДАЛДААЛАГДАЖ ЭХЭЛСЭН GRANVIA-ГИЙН ТАЛААР ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН МАНДАХЗУЛ ХЭЛЭХДЭЭ:

Энэхүү автомашины арын эгнээ нь уг автомашины үндсэн хэсэг буюу зорчигчдын тав тух, аюулгүй байдал, хувийн орон зайг түлхүү анхаарч ажилсан чухал хэсэг юм. Зорчигч тус бүрт дээд зэргийн тав тухыг мэдрүүлэх олон үйлдэлт суудлуудаар тоноглогдсон. Энэхүү автомашин нь таны үнэ цэнтэй хүмүүсд зориулагдсан автомашин мөн. Түүнээс гадна Toyota Granvia нь TNGA (Toyota New Architecture Platform) платформд суурилсан учраас автомашины тэнцвэртэй байдал, аюулгүй байдал болон жолоочийн үзэгдэх орчин илүү сайн болсон.”

TOYOTA GRANVIA автомашины үйлдвэрлэгчийн санал болгож буй борлуулалтын үнэ нь 153,500,000 төгрөг бөгөөд 3 жил эсвэл 100,000 км-ийн баталгаат хугацааг олгож байна. Хэрэв та уг автомашинтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл ТОЁОТА брэндийн албан ёсны Дилерүүд болох Таван Богд ХХК болон Мөнххада ХХК-уудаас авах боломжтой юм.

Таван Богд ХХК
Харилцах утас: 7577-4444
Цахим хуудас: www.toyota-tavanbogd.mn
Фэйсбүүк хуудас: Toyota-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Мөнххада ХХК
Харилцах утас: 7595-3333
Цахим хуудас: www.munkhada.com
Фэйсбүүк хуудас: Toyota Mongolia Munkhada /Мөнххада/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-26 182.160.2.42

Жирийн л нэг микр (typical van) байна. Монголчуудад бол тансагт орно гэж даапаалж байгаа юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2020-05-26 202.131.247.2

Zohiogchtoi ni uulzah ymuu. Tansag gedeg oilgolt chinii huvid tansaglal bhdaa zailuul

Avatar

Анхаа 2020-05-26 66.181.161.111

Alfard д байшдээ

Avatar

зочин 2020-05-26 103.26.193.234

Toyota л юм чинь сайн л байлгүй, харин тансаг зэрэглэл гэдэг нь ч үнэ нэмэх л арга болов уу, ер нь япон шинэ тэрэгнүүдийн үнэ арай л өндөр байгаад байх шиг, одоогийн ашгаа бодсон л менежмент юм даа, ирээдүйдээ бол хортой л болов уу

Avatar

Зочин 2020-05-26 172.58.139.84

Tansag zereglel gehgui l dee

Avatar

Зочин 2020-05-26 202.131.247.2

Tansag zereglel gdgiig ehleed yu gj oilgohuu uuruusuu sain asuu bas sudal

Avatar

Зочин 2020-05-26 59.153.87.26

Дажгүй микр байн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж