Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх дургүй байна | News.MN

Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх дургүй байна

Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх дургүй байна

Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг өгөх дургүй байна

Ногдол ашгийн мөнгийг хэн нь хулгайлсан бэ…

Эрх мэдлийн төвд буй Засгийн газар 1072 хувьцааны ногдол ашгийг замд нь гацаачихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч төр иргэдэд очих байсан өчүүхэн жаахан ногдол ашгийг өөрсдийн дураар түгжиж орхив. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хувьцаа болон банкны данс нь баталгаажсан хүмүүс рүү шилжих учиртай байсан ногдол ашиг өнөөдрийг хүртэл бараа сураггүй байна. Уг нь сураг чимээ гараад байсан боловч Сангийн сайд хөндөлсөөд байгаа аж. Замын дундаас нь засаг булаасан гэх.

Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуулийг Засгийн газар, Сангийн сайд түмний нүдэн дээр зөрчиж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэх нь. Үүнийг ажиглах Санхүүгийн зохицуулах хороо нүдэн балай, чихэн дүлий сууна. Санхүүгийн зах зээлийг зохицуулах, хөгжүүлэх учиртай өнөө гол байгууллага нь энэ асуудлыг олж харахгүй болтлоо улстөржсөн гэж үү. Ардын нам ногдол ашгийг эсвэл ирэх сонгуулийн үеэр иргэдээс оноо цуглуулах хэрэгсэл болгохоор шийдсэн үү. “Бид ногдол ашиг олголоо” гэж нэр нүүр олж, зарлахаар дотроо хуйвалдсан уу. Ард түмнээ боддог бол авах ёстой ногдол ашгийг нь одоо л тараах цаг.

1072 хувьцааны ногдол ашиг төр сайн ажилласны шагнал биш юм. Харин нүүрсний үнэ Хятадын зах зээлд тогтвортой байсны хариу үр дүн билээ. Хувьцааг нь эзэмших компани ашигтай ажилласан бол тухайн хувьцаа эзэмшигч болгон ногдол ашиг гэж авдаг. Дэлхий нийтийн жишиг ийм. Хөрөнгийн зах зээлийн хөгжил энэ. Олон нийтийн өмч бүхий хувьцаат компанийг төрийн 100 хувь өмчит компани мэтээр бодож, өөрсдийн дураар захирах нь андуурал юм.

УИХ-ын мандаттай Санхүүгийн зохицуулах хороо 1072 хувьцааны ногдол ашгийг олгох үндэсний хэмжээний ажлыг зохион байгуулж чадахгүй, барьц алдаж байна. Ажлаа мэдэхгүй хүмүүс энэ газрын орон тоог эзэгнэсэн үү. Сангийн сайдын халаасанд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо аль аль нь хамт оржээ. Өдийд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг авч байх ёстой иргэд төрдөө хөсөр хаягдсан бололтой.

Эргэн сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний 850 орчим тэрбумыг төр хамгийн том хувьцаа эзэмшигч учраас Засгийн газар авахаар байгаа. Үлдсэн 200 хүрэхгүй тэрбум нь 2.5 сая иргэдэд  очих учиртай. Ийм атал ногдол ашиг жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “1.8 их наяд төгрөгийг энэ жил ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар байгаа. Үүний 85 хувийг Засгийн газар, 14.7 хувийг иргэд, 0.5 хувийг аж ахуйн нэгжүүд авна. Ногдол ашиг бэлэн мөнгө тараалт биш. 10 жил дуншсан хувьцаа амь орж байна. Ирэх тавдугаар сараас иргэдэд мөнгийг нь олгох ажлыг зохион байгуулна” хэмээн энэ оны хоёрдугаар сард хэвлэлээр мэдэгдсэн. Товлосон хугацаа нь өнгөрөөд дараа сартай золгох гэж байна.

Засгийн газар ногдол ашгийн мөнгийг хаагуур чухам эргэлдүүлээд байна вэ гэсэн хардлага олны дунд байна. “Эрдэнэс Тавантолгой” компаниас шилжүүлсэн 60 гаруй тэрбум төгрөг иргэдийн гарт хүрсэнгүй. Тус компани луу унжиж, иргэдэд очих 200 тэрбумын дөнгөж 60 тэрбум төгрөгийг Сангийн яам руу шилжүүлсэн нь гацаа дээр гацаа үүсгэв. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд байгаа 60 тэрбумыг Сангийн сайдын зөвшөөрлөөр олгоно гэж тус байгууллага мэдэгдсэн. Урьд өмнө ийм үзэгдэл болж байсангүй. Компанийн ногдол ашгийг 100 хувь төвлөрүүлж байж тараана хэмээн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мөн мэдээлсэн.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон компани ногдол ашиг тарааж ирсэн. Гэтэл төрийн эзэмшил давамгайлах компани дур зоргоороо аашилж, иргэдийг хохироож байна. Компанийн ТУЗ-ийн шийдвэр эцсийнх байдаг. Харамсалтай нь, 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэж, ногдол ашгийн мөнгийг ирэх сонгууль руу ойртуулсаар. Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой”, Санхүүгийн зохицуулах хороо хоорондоо үгсэн хуйвалдсан уу. Ногдол ашгийн мөнгийг хэн нь хулгайлсан бэ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ сарын 1-ний өдрөөс ногдол ашиг тараана гэж түмэнд зарлаж, олонд мэдүүлсэн. Гэвч ингэж ярьж хэлснээс хойш сар гаруй болох гэж байна. 1072 хувьцааны ногдол ашиг халамж биш. Энэ бол хууль ёсны авах ёстой, их бага нь хамаагүй амьдралд нэмэр болох баялгийн өгөөж. Эрх баригчид компанийн дотоод шийдвэрт оролцох учиргүй. 1072 хувьцааны эрх ашгийг хамгаалах холбоо ногдол ашиг өг гэсэн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ТУЗ-ийн шийдвэр гартал нь тэмцэж, тэдний санаачилга үр дүнд хүрсэн. Иргэдийн талд шийдэл нь гарсан билээ. Ногдол ашиг тараах хугацаа аль хэдийн гарч, олгох өдөр нь энэ сарын 1 байхад Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” хойшлуулсаар байгаа нь хачирхалтай.

Б.БАЯРТОГТОХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-26 202.126.89.174

намын сонгуулын зардалд оруулах гэж байгаа байх. Гуйгаад байх хэрэггvй хуулийн дагуу авах юмаа авах л болно.

Avatar

Зочин 2020-05-26 202.21.107.4

МАН гарууд 85% индээр ээ ардын хувтцааг нэмээд сонгуульд ашиглахахр зэхээ байгаа нь тодорхой. Уул нь Монголын газар нутаг , хэвлий дэх баялаг бол ард түмний өмч юм шүү ?? Хүрэлсүх гуай шунал ихдвэл юу гэдэг билээ .Гудамжаа метрлэхдээ бэлдээрэй.

Avatar

Зочин 2020-05-26 103.229.122.199

Сонгуульд зарцуулчихсан биз дээ

Avatar

Зочин 2020-05-26 202.9.47.9

Yan hanuudaa mungu uguuchee icheechee pisdanuudaa

Avatar

Зочин 2020-05-26 202.9.47.9

Yan kanuudaa munguu avii

Avatar

Зочин 2020-05-26 202.9.47.9

Hvrelbaatar gej hugshin y****n

Avatar

Уншигч 2020-05-26 66.181.181.64

Ард түмэнд жаахан юм өгөх болохоор гэдийгээд байх юм. Цагаа тулахаар өгч чадахгүй юмаа.

Avatar

Зочин 2020-05-26 202.9.47.9

Hvrelsvhiig ovoo batsaan yum boluu gej bofson hog bjee muu n**** uhej dald or

Avatar

Зочин 2020-05-26 202.9.47.9

Uuriin yumaa avah gej guidag tsag ue irjee de tun sonin yum bn

Avatar

иргэн 2020-05-26 202.9.46.55

MfТөр сайн менежер гэдгээ мартчихвуу. Хувьцаат компани хувьцаа эзэмшигчидийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Үүнд төр лолцож гацааж байгаа бол хуулийн зөрчил болмоор юм. Аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд төр оролцоод ирхээр л элдэв зогсолт, саатал, гацаа үүсэх магадлал өндөрсөх юм. Ж нь: Хэрэв энержи ресурс төмөр замаа тавьж байсан өдийд төмөр замаар нүүрс экспортолж хэдий хирийн үр ашигтай байх вэ. Тэр тусмаа Авсралийн экспорт зогссон энэ үед. Энэ мэт асуудлууд байх юм.

Avatar

Sodon zochin. 2020-05-26 202.9.46.187

Unuu margaashgui noogdol ashigiig uguhgui bol MAH d sanal uguh hereggui!Zuunii shildegeer todroh hudalch hulgaich zasgiin gazar!Ug uildel bureeree ard tumniig doromjilj bgaag ard tumen harj mederch bga shuu!!!

Avatar

Ард түмний нэхэл хатуу 2020-05-26 66.181.189.88

Хамгийн хулхи амлалт 2016-2020 он болж байна. ам долларын ханш 900 төгрөгөөр өслөө. Замыг там болгож ямаанд халамж өглөө. Ногдол ашиг гэж хуурав. Цар тахлаар санал авна гэж тооцоо хийв. Гадаадаас ядарч туйлдсан ирэдээ биш намынхаа журмын нөхдүүд эрх мэдэлтнүүд тэдний хүүхдүүд өөрсдөө санал өгөх хүмүүсийг авч ирэв. 5 сарын 25 нд Үндсэн хууль хэрэгжиж эхлэхээр хуульчилсан ч хуулиа зөрчөөд эхэллээ.

Avatar

иргзн 2020-05-26 202.179.24.8

МАН Новшироод байвал Бид ч гэнэ Новширно шүү, Сонгууль дөхөж байна шүү,

Avatar

Зочин 2020-05-26 66.181.179.223

Өгөх мөнгө байхгүй болсон биз дээ.

Avatar

Адилхан 2020-05-26 59.153.112.214

Өгөхгүй бол сонголт хийхгүй

Avatar

Зочин 2020-05-26 182.160.32.78

МАН сонгуулийн өмнө л өгч ИРГЭД Биднийг ДОРОМЖЛОХ ГЭЖ Байгаа Юм

Avatar

нараа 2020-05-26 103.87.255.66

Яг сонгуулийн өмнөхөн өгөх гэж байгаа бхдаа.

Avatar

Зочин 2020-05-26 66.181.166.134

Хэрвээ энэ хувьцааны мөнгийг одоо ард түмэнд өгөхгүйд хүрвэл сонгуулиар МАН нэг ч суудал авахгүй байх болзлоо 200 хувиар биелүүлж байгаа нь тэр.

Avatar

Зочин 2020-05-26 122.201.31.156

Одоо ямар заль хэрэглэх гэж байгаа бол энэ МАН.Хэзээ билээ ногдол ашиг өгнө гэж байснаа, өө ард түмний хүсэлтээр бүтээн байгуулалтад зарахаар боллоо гэсэн гээд л байсан .

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-26 76.107.165.63

Бэртэгчин тархины тураалтануудаа. Агаа нь алцаганачихаад байнаа. Коронагаар далимдуулаад та нарын хамаг татвар, шимтгэлийг авахааргүй болчихсон чинь төсвийн алдагдал нэг их наяд хүрж эхлээд байна. Дээр нь бас та нартаа өчнөөн олон халамж тараахаар амлаихсан, хүүхдийн 100 мянгаас авахуулаад зарим нь аль эрт хэрэгжиж эхэлсэн байгаа. Экспорт бараг 50 хувь буурчихсан, гэтэл импорт бараг буурдаггүй, та нар минь залхууран садарлан гадны импортын зүйл идэж ууж хэрэглэсээр л байна.

Avatar

ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ 2020-05-26 76.107.165.63

Энэ бүх алдагдлыг одоохондоо төгрөг эмиссээр гарган санхүүжүүлж байна. Хамаагүй их төгрөг хэвлэхээр төгрөгийнхөө ханшийг сонгуулийн өмнө алдчих гээд байна. Төгрөгийн ханш сонгуулийн өмнө ихээр унавал агаагийнх нь толгойлдог БҮДҮҮН МАНАН эрх мэдлээ алдчих гээд байна. Энэ жил ихэнхидээ сул зогссон наад Тавантолгой компанид чинь мөнгө байхгүй ээ. Дашрам хэлэхэд нөгөө зүүн тийшээ явсан төмөр зам бас нэг овоолсон шороо болсон шүү. Тэрийг мартаарай.

Avatar

- 2020-05-26 150.129.140.38

-1 bolloo gologhon mine

Avatar

Зочин 2020-05-26 202.9.46.45

ХУВААЖ ХУЛГАЙЛААРАЙ ЭНЭ МӨНГӨ БАГА Ч ГЭСЭН ОЛОН ТҮМЭНД НЭМЭРТЭЙ. ТА НАРТ ЮУ Ч БИШ БАЙЖ БОЛНО. ЭНЭ АСУУДАЛ СОНГУУЛЬД ИЖ БҮРЭН НӨЛӨӨЛНӨ ШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж