Монгол ардын намаас энэ удаагийн сонгуульд нийгэмд имиж болсон, салбар бүрийн залуучуудыг нэр дэвшүүлж буй. Тэдний нэг бол Шарк нэрээрээ олонд танигдсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Г.Амартүвшин. Шаркуудын хэмжээнд үнэлэгдэж явсан тэрбээр энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа бөгөөд нэр дэвшиж буй тойргийнхоо гэр хорооллын гудамжинд нэгэн хүүтэй зураг даруулсан нь сошиалаар дуулиан тарив. Нэг хэсэг нь түүнийг эсэргүүцэж байхад нэг хэсэг нь өмөөрсөөр багагүй маргаан дагуулсан юм.
Харин эцэст нь Г.Амартүвшин өөрийн твиттер хуудсаараа дамжуулан харамсч байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Мэдрэмжгүй зураг оруулсанд уучлаарай. Пиар гэдэг зүйлийн учрыг нь сайн олохгүй юмаа. Тусалж дэмжээрэй” гэжээ. Түүний энэ зураг нь мэдрэмжтэй, мэдрэмжгүйд сошиал идэвхтэй хэрэглэгчид бус Ханн-Уулын сонгогчид нь дүнгээ тавих биз ээ. Шаркын хувьд ч цаашид ямар мэдрэмжээр ажиллахаа энэ удаад нэг сайн мэдээд авсан байлгүй дээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ