Бразил: Харанхуй нөмөрсөн өдрүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Бразил: Харанхуй нөмөрсөн өдрүүд үргэлжилж байна

Бразил: Харанхуй нөмөрсөн өдрүүд үргэлжилж байна

Шинэ төрлийн коронавируст цар тахал өвчнөөр өвчилсөн хүний тоо өнөөдрийн байдлаар /2020.05.26/ 5,582,367-д хүрч, нас барагсдын тоо 347,563 болжээ. Харин эдгэрсэн хүний тоо 2,361,036-д хүрээд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар 88,284 шинэ тохиолдол, 3,046 нас баралт бүртгэгджээ. Дэлхий дахинд нэг сая хүн тутмын 716 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 44.6 нь уг халдварын улмаас хорвоог орхижээ.

Өмнөд Америкийн хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай Бразил улс сүүлийн өдрүүдэд цар  тахалд асар их хохирол амсч, хэдхэн өдрийн дотор халдвар авсан хүний тоогоор ОХУ болон Испанийг гүйцэж, дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт жагсаад байна. Өдгөө тус улсад нас барагсдын тоо 23 мянга даваад байгаа ба эрүүл мэндийн байгууллагууд ирэх долоо хоногуудад бүр ч илүү харанхуй нөмөрч болзошгүй байгааг сануулж байна. Энэ цаг үед цар тахлыг ердийн хамрын ханиадтай зүйрлэж, эрсдлийг бууруулж байсан Ерөнхийлөгчөө тус услын ард иргэд буруутган, түүнээс хариуцлага нэмэж байна.

Covid-19 халдвар авсан хүний тоогоор тэргүүлж буй 10 улсын тоон мэдээлэл  2020.05.26-ны 08.00 цагийн байдлаар: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж