Барууны орнуудын "цацсан" мөнгө Төв Азид хэрхэн нөлөөлөх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Барууны орнуудын "цацсан" мөнгө Төв Азид хэрхэн нөлөөлөх вэ?

Барууны орнуудын "цацсан" мөнгө Төв Азид хэрхэн нөлөөлөх вэ?

ОУВС-гийн захирал Кристалина Георгиева COVID-19 тахлын аюулын цар хүрээг “Коронавируст цар тахал нь дэлхий дахины нийгэм, эдийн засгийн амьдралыг нүд ирмэхийн зуур өөрчилж, хүн төрөлхтний амьдралын хэв маяг өмнө нь байгаагүйгээр огцом өөрчлөгдлөө” хэмээн тодорхойлов.

Тус сангаас саяхан Узбекистанд 375 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлнэ хэмээн зарласан нь олон улсын санхүүгийн байгууллагууд Төв Азийн бүс нутагт тахлын эдийн засгийн хямралыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн болохыг харуулсан эхний жишээ байв.

Дэлхийн болон Азийн хөгжлийн банк зэрэг “Барууны орнууд” -тай холбоотой бараг бүх томоохон санхүүгийн байгууллагууд Төв Азид томоохон санхүүгийн тусламжийн хөтөлбөрүүдээ зарлаж эхлээд байна. Евразийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг “Зүүний орнууд” -тай холбоотой шинэ олон улсын санхүүгийн байгууллагууд ч мөн хойш суусангүй.

Эдгээр тусламжийн арга хэмжээ нь Европ, Хойд Америкийн орнуудтай эдийн засгийн хувьд  нягт холбоотой улс орнууд руу төвлөрч байна. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Европын парламентын гишүүдэд хандан, "Европыг сэргээхийн тулд бидэнд Маршал төлөвлөгөө хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг даруй хэрэгжүүлэх хэрэгтэй" хэмээн хэлжээ.

COVID-19 цар тахал нь аливаа улс орон, үндэстэн ястан, шашин шүтлэг, хил хязгаарыг үл харгалзан дэлхий даяар маш өргөн хүрээнд тархаад байгаа билээ. Харин улс орнууд ерөнхийдөө нийтлэг гурван үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, нийгэм даяараа цар тахлын халдварын эсрэг арга хэмжээ авах, хоёрдугаарт, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах дунд хугацааны төлөвлөгөө бооловсруулах, гуравдугаарт, эдийн засаг, нийгмийн харилцааг сэргээх урч хугацааны төлөвлөгөөг боловсруулах. Төв Азийн орнууд дэлхийн бусад улс орнуудтай адил сорилт бэрхшээлтэй тулгараад байгаа боловч газарзүй, эдийн засаг, тэр байтугай соёлын нөхцөл байдлаас үүдсэн илүү өвөрмөц сорилт эдгээр улсуудад тулж ирээд байна.

Саяхныг хүртэл хөгжингүй орнуудад "Helicopter money /нисдэг тэрэгнээс мөнгө цацах/" гэх томъёолол нь гүн ухааныг баримтлан ажилладаг эдийн засагчдын хувьд сэдэв төдий байв. Гэтэл коронавирус үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлчихлээ.

Дэлхийн бүх л улс орнуудын хувьд коронавируст цар тахал нь гэнэтийн сорилт байлаа. Бүхий л улс орнууд өөр өөрсдийн чадах чинээгээр хариу арга хэмжээ авч эхэлсэн. Агаар, төмөр зам, авто замын сүлжээг зогсоосноор эдийн засгийн олон чухал салбаруудыг дэлхийн ханган нийлүүлэгчид, дэлхийн зах зээлтэй холбосон нийлүүлэлтийн сүлжээ гэнэт тасарчээ. Зах зээл, дэлгүүр, үйлдвэр, сургууль, төрийн байгууллага, шашны байгууллагууд бүгд хаагдаж, түүхий эдийн үнийн урьд өмнө байгаагүй уналт нь экспортлогчдод заналхийлэл болж, иргэдийн тогтмол орлого үгүй болж, сая сая айл өрх санхүүгийн хувьд бодит аюулд унаж байна.

Дэлхийн бусад бүс нутгаас ялгаатай нь Төв Азийн орнууд хөрш орнуудаас худалдаа, ажил эрхлэхэд ихээхэн хамааралтай байдаг. Мөн Ази тивийн төвд орших улс орнуудын ихэнх нь гадаадад ажиллах хүч буюу цагаачдын тоо мөш өндөр. Албан ба албан бусаар хэдэн сая Азичууд хөгжингүй орнуудад ажиллаж амьдардаг. Тэд авсан цалингаа зөвхөн өөртөө наадаггүй. Эх орондоо байгаа гэр бүлээ тэжээдэг.  Хөгжингүй орнуудад ажилладаг Төв Азийн орнуудаас ирсэн гадаадын ажилчдын тоо сүүлийн хэдэн жилд тодорхой хэмжээгээр буурсан мэт харагдаж байгаа боловч улс орнуудын эдийн засгийн ерөнхий байдалд оруулж буй хувь нэмэр ялангуяа Киргизстан, Тажикистанд чухал ач холбогдолтой хэвээр байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн судалгаагаар Киргизийн үндэсний ДНБ-ий 50 хувь нь гадаадын мөнгөн гуйвуулалтаас хамааралтай гэж тооцоолжээ.

АНУ л гэхэд цар цахлын үед ард иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжих асар их хэмжээний мөнгийг хэдхэн хоногийн дотор хуульчлаад гаргачихлаа. Бусад өндөр хөгжилтэй орнууд ч энэ жишгийг дагаж маш их хэмжээний мөнгийг иргэддээ шууд тараалаа. Энэ их хэмжээний мөнгө хаанаас гарав.

Нөөцөнд нь ийм их мөнгө бэлэн байж байдаг уу, зээл авсан уу, мөнгө хэвлэсэн үү. Гэтэл Төв Азийн улс орнууд дээрх орнуудын жишгийг дагаж чадна гэдэг хэцүү. Хямралаас гарахын тул их хэмжээний мөнгийг хэдхэн хоногт хуульчлаад тараах боломж ч байхгүй.

Хэрэв Төв Азид нөхцөл байдал улам дордвол хөгжингүй орнуудыг “нисдэг тэрэгнээс цацаж” буй мөнгөнөөс хүртэхээс аргагүй болж мэдэх юм. Гэхдээ гадаадын тусламж үргэлж ямар нэгэн нөхцөл, болзолтой байдаг. Үнэгүй, төлөөсгүй зүйл гэж байдаггүй. Ялангуяа мөнгөний асуудал. Эдийн засаг хүндэрсэн үед мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ аливаа зүйлийн үр дагаврыг заавал бодолцох хэрэгтэй. Их мөнгөний ард улс төрийн ямарваа үр дагавар хүлээж байдгийг санах нь зүйтэй.

Эх сурвалж: The Diplomat

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж