Ипотекийн зээлийг дараах арилжааны банкууд олгож эхэлжээ | News.MN

Ипотекийн зээлийг дараах арилжааны банкууд олгож эхэлжээ

Ипотекийн зээлийг дараах арилжааны банкууд олгож эхэлжээ

Ипотекийн зээлийг дараах арилжааны банкууд олгож эхэлжээ

“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулж Ипотекийн  найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болжээ. Ипотекийн  найман  хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхдээ Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлэхээр болсон байна.

Ингэснээр 2020 оны  тавдугаар сараас 2020 оныг дуустлах хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр  санхүүжүүлэх аж.

Монголбанкнаас тавдугаар сараас эхлэн

  1. ХААН
  2. Худалдаа хөгжлийн
  3. Голомт
  4. Төрийн
  5. Хас
  6. Улаанбаатар хотын
  7. Богд
  8. Тээвэр хөгжлийн
  9. Кредит
  10. Ариг
  11. Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд эдгээр банкууд иргэдэд ипотекийн найман  хувийн зээлийг олгож эхэлжээ.

Улмаар ипотекийн зээлийн шалгуурт зарим өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:

  • Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
  • Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
  • Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгогдох зээлийг санхүүжүүлэх;
  • Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
  • Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж зэргийг тусгажээ.

Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаа тул эдийн засгийн дарамтад орохоос сэргийлэх үүднээс ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах шийдвэрийг анх Засгийн газраас гаргасан. Өнгөрсөн хугацаанд орлого нь доголдож, төлбөрийн чадваргүй болсон 52 мянган зээлдэгч  зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ  дээрх 11 банкинд гаргасан байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

худлаа 2020-05-26 202.131.245.6

Сонгуулийн шоу, худлаа

Avatar

Зочин 2020-05-26 66.181.161.118

Daatgalaara daramtalj bna.. yr n daatgal gdg bol huwy hunii sain duriin zuil

Avatar

зочин 2020-05-26 124.158.120.114

Дээрх банкаас асуухад олгож эхлээгүй эхлэх талаар шийдвэр мэдээлэл ирээгүй байна гэсэн мэдээлэл өгч байна.

Avatar

Зочин 2020-05-26 203.91.115.37

60 саяын байрыг насаараа өртэй явж 150 саяыг төлж байж өвгөн болсон хойноо өөрийн болгож авдаг ийм новшийн тогтолцоотой орон монголоос өөр нэг ч улс орон байхгүй байна ш дээ Энэ шулаагаа одоо боль МАН АН хоёр н**ш нам мафи минь

Avatar

ОНОМ 2020-05-26 66.181.161.2

үүнийг ойлгохгүй байгаа ИРГЭД хөөрхий. түүнийг лоббидож байдаг БАНК-ууд даварчээ. Хамгийн гол нь үүнийг банкнуудын тусын тулд хийж байдаг улс төрчид, төр засгийн муу новшнууд бүр ЗАДАРСАН байна. зайлуулъя.

Avatar

зочин 2020-05-26 202.131.225.150

ЖИ хороололдоо байгаад бай даа, цаад учрыг нь ойлгохгүй хүн,

Avatar

Зочин 2020-05-26 66.181.176.176

Ипотёкийн зээл олж чадахгүй тэгээд арга буюу арилжааны банкнаас жилийн 30 хувийн хүүтэй зээл аваад хүүхдүүдээ байранд оруулчихсан гэтэл энэ тахал өвчин гарч орлогогүй болсоноос уг байраа хямд ч болов зарж өрнийхөө хагасыг ч болов төлөхөд хүрч байгаа хэцүүдсэн хүмүүс олширч байх шиг байна даа Эдгээр хүмүүсийг ипотёкд хамруулах төлбөрийг нь цөөн сараар ч болов ухраах зэргээр туслах боломжыг хаймаар байна

Avatar

Зочин 2020-05-26 66.181.161.118

Зөвхөн сонгуульд зориулсан шийдвэр байна. 2021 он гараад л өгөхөө болино доо. 2016 оны сонгуулиас өмнө бүүр 5% болгож шоудаа биз дээ. Тэгээд сонгуууль дууссаны дарааа 5% битгий хэл 8% нь ч алга болсон доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж