171 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа | News.MN

171 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа

171 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа

171 зорчигчтой Москва-Улаанбаатар чиглэлийн онгоц газардлаа

ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг  тавдугаар сарын 26, 27-ны өдөр чартер нислэг болон Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэн билээ.

Эхний нислэг яг одоо буюу 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд 171 зорчигчтой тусгай үүргийн онгоц газардлаа. Энэ удаагийн нислэгт багтсан хүмүүсийн 159 нь нэгдүгээр дамжааны оюутнууд, өндөр настан 4, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 зорчигч иржээ. Эдгээр иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарлах бол зургаан зорчигчийг ХӨСҮТ- рүү хүргэжээ. 

Мөн зорчигч ирж байгаа бөгөөд 147 зорчигчоос урьдчилсан байдлаар шинжилгээ авсан юм байна. Эдгээр 147 иргэний урьдчилсан шинжилгээгээр сөрөг гарсан бол үлдсэн 23 зорчигчийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна. 

Мөн өнөөдөр, маргааш Алтанбулаг боомтоор 600 орчим иргэнийг татаж авна. Тэгвэл Алтанбулаг боомтоор ирэх иргэд дараах нөхцөлүүдийг хангасан байх ёстой аж. Үүнд, 

  1. Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетний төлбөр болох 27000 төгрөгийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах,
  2. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630.000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.
  3. Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих.
  4. Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетний төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй боломжгүйг анхаарах.
  5. Тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг Улсын Онцгой комиссын шуурхай штабаас анхааруулж байна.

Дашрамд дурдахад, тавдугаар  сарын 14-ний өдөр Улаан-Үд орчмоос 202 иргэнийг татан авсан бол  тавдугаар сарын 15-нд Эрхүү орчмоос 200 орчим оюутан, иргэдийг татан авсан.  Улмаар  ОХУ-ын бусад бүс нутагт байгаа иргэдийг ойрын хугацаанд татан авахаа Гадаад харилцааны яамнаас  мэдэгдээд байсан юм. 

ОХУ-Д СУРАЛЦАЖ БАЙГАА МАНАЙ ОЮУТНУУД НУТАГ БУЦАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ 

ГХЯ-ны  Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

-ОХУ-д байгаа  оюутнуудыг  шат дараатай авах асуудал яригдаж байна. Учир нь тавдугаар сарын 12-оос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-д суралцаж байгаа манай оюутнууд нутаг буцах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Эрүүл мэндийн яамнаас тавьж байгаа коронавирусийн халдварын шинжилгээ хийлгэх шаардлагыг тавьж байгаа боловч  тухайн улсын  нөхцөл байдлаас шалтгаалан зарим тохиолдолд шинжилгээ хийлгэх боломжгүй байдаг. Олон улсын эрүүл мэндийн  дүрмээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудад байгаа иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ гэхэд дотоод, гадаад иргэн байхаас үл хамааран үнэ төлбөргүй эмчилж оношилж эмчлэх ёстой. Монгол Улс ч энэ жишгээр гадаадын иргэнийг  үнэгүй эмчилж нутагт нь буцаасан.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-26 103.26.193.234

Яагаад ганц оросоос иргэдээ татаж аваад байна, бусад улсуудад ч ирэх хүсэлтэй монгол хүн олон л байгаа ш дээ, хэл амаа ололцож татаж авахад арай амрыг нь л аваад байх шиг, гадаад харилцааны яамны ажил гүйцэтгэх чадвар бас нөлөөлөөд байх шиг, уг нь хаанаас ч иргэдээ ярилцаж хэлэлцээд татаад авах чадвартай байх ёстой биз дээ, үгүй бол гадаад харилцааны яам гэлгүй, оростой харилцах яам гэчихмээр юм биш үү

Avatar

Зочин 2020-05-26 122.201.31.109

х** аваад бгбишүү

Avatar

Зочин 2020-05-26 122.201.31.157

Зөвөө зөв,авалгүй яадаг юм бэ ямар өвдөөд тэндээ гудманд хэвт үх гэлтэй биш,ихэнх нь оюутан хүүхдүүд шд авах ёстой. Энэ ажлыг манайх харин ч сайн хийж бга. Харин тэр Алтанбулагаар орж ирж бга иргэдийг вагоноор зөөхдөө л анхаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-26 124.158.109.232

Эх орондоо ХАЙР зарлаад, өвчин өвөртөлж ирээд бидэнд халдаачина гээд "гадаадад гацагсдаа" ад үзээд бгаа иргэн та нэг бодоод үздээ. Хайр гэж юу юм бэ? Чи өвчин тусахгүй бол би чамайг хайрлана, чи өвдчиж, ядарчээ, хөгширчээ гээд л хэн нэгэн хайртай хүнээ гэр бүлээсээ хөөгөөд байдаггүй биздээ бид? Хайр гэдэг чинь тийм хэцүү болзол хангаж бж хүртэх ёстой зүйл үү? Харин ч тэвдэж явахад нь тэвнээр тусал гэдэг үгээр л ээж аав эх орон минь биднийг өсгөсөн. Ядарсан өвдсөн цагт нь хариу нэхэлгүй хайрийг ө

Avatar

Зочин 2020-05-26 124.158.109.232

Soyolmaa Rentsendorj Яг л хэн нэгний ядарсан цагт өөрийн зүгээс чадах бүхнээрээ тусалж хувь хүний МОРАЛ, тухайн хүний оронд ӨӨРИЙГӨӨ ОРЛУУЛАН тавих чадварыг эзэмшсэн үгүйг өнөөдрийн нийгмийн бдал, гадаадад гацсан эх орондоо буцаж чадахгүй түгжигдсэн иргэддээ хандаж бгаа бидний монголчуудын хандлагаас харж болно. Хаана бна? бидний тэр дэлхийд ховорхон гээд гайхуулаад байдаг өрөвч нинжин тусч сэтгэл, дэлхийн талыг эзэлсэн хүч чадал тэвчээр хатуужлаараа шалгарсан эрэлхэг эх оронч тэмцэгч залуус?

Avatar

Зочин 2020-05-26 202.179.25.85

БӨӨН КОРОНА ВИРУС БУУЖ ИРЛЭЭ. ХОТЫН ЗАХАД АМРАЛТЫН ГАЗАР БУУЛГА Л ДА. ЯГ ГЭРИЙН ХАЖУУД ХОТЫН ТӨВД БУУДАЛД БУУЛГАЖ ТЭЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ.

Avatar

Зочин 2020-05-26 202.179.25.85

БӨӨН КОРОНА ВИРУСУУД ИРЛЭЭ. ХОТЫН ЗАХРУУ АМРАЛТЫН ГАЗАРЛУУ БУУЛГА Л ДА. ЯГ ХОТЫН ТӨВД ГЭРИЙН ХАЖУУ ТАЛЫН ЗОЧИД БУУДАЛД БУУЛГААД ТЭЭНЭГТЭЭД БАЙХ ЮМ.

Avatar

харамсалтай 2020-05-26 103.229.122.59

ОЛОН иргэд ирэх хүсэлттэй байсан. Зайлуул мөнгөгүй иргэд нь аргагүйн эрхэнд үлджээ. ирээд тусгаарлагдах зардал нв арай л өндөр байна.

Avatar

иргэн 2020-05-26 202.179.24.8

ингэж байж нэг өдөр хяналтаасаа алдаж Аюул болно шүү тэр цагт наашаагаа ирэх гэж зүтгэж байсан Хүмүүс бүгд чимээгүй болно доо,

Avatar

иргэн 2020-05-26 124.158.94.9

Гадаада байгаа иргэдээ тартагт тулгаж байж хамаг мөнгийг нь барж байж авах юм аа. Олон эмнэлэг, ор сулласан гэх юм тэгээд тэрийгээ бүрэн ашиглаж шуурхай татаж болдоггүй юм байх даа.

Avatar

мөа 2020-05-26 103.212.118.92

Яаая эвгүй хүмүүс буусан даа. замд явж байхад л нөгөө хувцастай түргэний машин хэд хэдээрээ л хурдлаад байсан. айдас бас л төрж байна лээ шүү

Avatar

Oyutnii eej 2020-05-26 103.229.120.166

171hen hun tatahaasaa umnu US Canada bga oyutnudaa transitiig n holboj uguud neg musun 275aar n avaachee, ajlaa uyalduulj chadahgui hachin yumnuud

Avatar

Зочин 2020-05-26 124.158.109.232

нэг газраас байнга биш ээлж дараатай татмаар юм даа

Avatar

Зочин 2020-05-26 124.158.109.232

АНУ европоос Монгол улсын ирээдүй оюутан сурагчидаа татаж аваачээ арай удаж байна шүү дээ

Avatar

Зочин 2020-05-26 124.158.109.232

АНУ европоос оюутнуудаа аваачээ тэд ч бас эх орондоо ирэхийг хүсч байгаа Монгол улсын иргэд биздээ

Avatar

Zochin 2020-05-26 202.126.89.216

Shinjilgeegui hun suulgahgui geed bsan,suusan l bna sh dee,ingee l uvchtei humuus eruul 147 huuhduudig ersdeld oruulaj bna sh dee,arai denduu yum aa

Avatar

Иргэн 2020-05-26 39.125.13.164

Орос руу онгоц хөөргөөд бх даа яахав дээ арөй дэндэж бна Хятад Орост бгаа иргэд өөрсдөө хил дээр ирж бно Япон Солонгос Туркт бгаа иргэд далай гаталж чадөхгүй тул иргэдээ онгоцоор аваачээ

Avatar

Зочин 2020-05-26 192.82.78.229

teneg huur vee heden zuugaaraa zamdaa tusdgiin baigaa biz de tegeed ch naan chin hamag yum hol horoitoi bna bas hamgiin ih hun odort tusaj bna …

Avatar

Зочин 2020-05-26 66.181.183.146

Алтанбулаг боомт гэснээ онгоц ч гэх шиг юу гээд элийрээд байгаа юм дээ.

Avatar

Зочин 2020-05-26 202.72.247.58

тэнгэрээр ч, газраар ч иргэдээ татаж авч байна. Ийм юм ойлгохгүй байж юун сэтгэгдэл бичих дуртай юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж