Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ойлголтгүй байна

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ойлголтгүй байна

Иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ойлголтгүй байна

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өчигдөр/2020.05.25/-ийн 12:00 цагаас буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 3-ны морин цагаас эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан" Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Монгол Улсын Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1992, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засаж нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагын дагуу зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуулийг дагалдан гарах 40 гаруй  хууль ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг амьдрах эрхзүйг бий болгоно. Үндсэн хуулиас хамааралгүй иргэн, ААН гэж байхгүй. Үндсэн хууль бол Монголын ирээдүйн чиг зүгийг зааж байгаа луужин. Зөв зүгт энэхүү луужингаа дагаж,  Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж сахицгаая" хэмээн мэдэгдсэн.

 


Тэгвэл  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд хэр их мэдээлэлтэй байгааг сонирхсон юм

Иргэн Б.Болор:

-Тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа. Жишээлбэл, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн болон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тодорхой хязгаарласан гэж сонссон. Мөн Эрдэнэт, Дарханыг хотын статустай болж байгаа гэсэн. Ерөнхий л мэдээлэлтэй байна.


Иргэн Ц.Жигдэнгомбо:

-Үндсэн хуулийн талаарх мэдээлэл аваагүй шүү. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж байгаа гэж сонссон. Тэр нь зөв л дөө. Ерөнхий сайд ерөнхийдөө тодорхой хэмжээний эрх мэдэлтэй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Үүнээс өөр мэдээлэлгүй  байна. Ер нь жоохон тааруу ойлголттой явж байна даа.  


Иргэн Б.Батбуян:

-Хуулийн талаар би чинь ерөөсөө мэдэхгүй. Тэр нэмэлт өөрчлөлтийн талаар ерөөсөө ойлгоогүй. Ямар ч өөрчлөлт орсон юм. Монголын амьдрал ямар байгааг та нар харж байгаа биз дээ. Шуудхан хэлэхэд УИХ-ын 76 гишүүн юу ч хийсэнгүй.


Иргэн Б.Цэнд-Аюуш: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар тун бага мэдээлэлтэй байгаа. Нарийн сайн мэдэхгүй  байна. Энэ талаарх мэдээллийг сайтуудаас олж харсан.


 

Иргэн Д.Оюунгэрэл:

-Нэг их айхтар мэдээлэл авсан юм алга. Ганц нэг заалт нь  сонирхол татаад байсан. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдтэй холбоотой хэд хэдэн заалтыг нь харсан.


 

Иргэдийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа нь анзаарагдаж байна. Хэрвээ та бүхэн Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлтөд орсон заалтуудыг харахыг хүсвэл энд дарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж