Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлийн тов удахгүй гарна | News.MN

Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлийн тов удахгүй гарна

Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлийн тов удахгүй гарна

Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлийн тов удахгүй гарна

Монгол Улсын Засгийн газрын  тавдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар  эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталсан. Ингэснээр  коронавирусийн халдварын  үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна.Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ хамтран шийдвэрлэхээр болсон.

Энэ ажлыг "НОСК" ХК  хариуцаж буй бөгөөд бүртгэл болон хамруулах журмын талаар тодруулах гэсэн боловч түрээслээд өмчлөх хөтөлбөрийн нөхцөл болон квотын тоо  нь хараахан гараагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт тодорхой болно гэдгийг албаныхан хэллээ. 

“НОСК” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.СҮХБААТАР:

-Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас эхний ээлжид   1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулахаар ажлын хэсгийн судалгаа хийгдэж байна. Эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, мэргэжилтнүүд, алба хаагчдад буюу тодорхой бүлэгт нийт 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар  төлөвлөгөө гарсан.  

Төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдсанаар  зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой.  Өмнө нь судалгаа явуулахад  4600 орчим орон сууц зах зээлд борлогдоогүй түлхүүр нь бэлэн байсан. Нөгөө талдаа ипотекийн зээл иргэдэд дарамт учруулж байгаа энэ үед  ипотекийн зээлийн нөхцөлөөс илүү хөнгөлөлтэй нөхцөлтэй байхыг зорьж байна. Түрээслээд өмчилнө гэдэг нь урьдчилгаа болон хүүгийн дарамтыг багасгаж байгаагаараа давуу талтай.   Бид асуудлыг аль болох хурдан шийдэхийн тулд ажиллаж байна” гэв.

Тухайлбал,  түрээслээд-өмчлөх  хувилбар нь ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүү нь зургаа орчим хувь байх аж.  

“НОСК” ХК 2019 онд “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хүргэхэд нийт 35 мянган иргэдээс  хүсэлт ирсэн нь энэ нөхцөлөөр орон сууц авах хүсэлтэй иргэдийн хүлээлт өндөр байгааг харуулж байгаа юм.  

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

маамуу зочин 2020-05-26 203.98.76.100

онцгой байдлын алба хаагчид орохгүй юм уу. адилхан л онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байна. энэ аргыг хөдөө орон нутагд бас хэрэгжүлмээр байна. Урьдчилгаа төлөх мөнгөгүй залуу гэр бүл зөндөө байна.

Avatar

Zoshin 2020-05-26 66.181.161.39

Yaj tsahimaar bvrtgvvleh ve

Avatar

Зочин 2020-05-26 103.14.38.144

Зөв санаа. Гэхдээ заавал яагаад Буянт ухаа гэхчлэн хотоос хол байдаг юм бу? Дүүрэг бүрд жигд сууцаа сонгох хэрэгтэй. Баянзүрх дүүрэгт ажилладаг хүн нисэхэд байр авна гэвэл хэцүү биз дээ. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Avatar

Түрээс гэнэ үү? 2020-05-26 203.98.77.139

Түрээсэнд бас хүү авдаг юм уу?

Avatar

Азгүй Монгол 2020-05-26 202.9.46.99

huviin hevshlee ingeed ad uzeed bh yum bol odoo bugdeeree turd ajillah heregtei. Huviin hevshiliinhnii turd ugch bgaa tatvar ihdene uu ghees bagadahgui bh shuu

Avatar

zochin 2020-05-26 150.129.142.248

Turiin alban haagchid hamragdana gdeg chini yu gsn vg we? Huwiin emnelegt ajilj baigaa emch nar tgd ard tvmniihee umnu vvreg hariutslaga hvleesen emch bish ymuu? Ene uls arai l dendvv ymaa!!! Bolomj bololtsoi n bdag bol shudraga ystoi huulitai ulsd ochij amidrah ymsan. Covid-19 mnai ulsd degdwel Ulsiin gltgui Huwiin emnelegiin ch gsn achaalal ihsej Huwiin emnelegiin emch nar ch gsn ayultai bvsrvv ywj ajilna shuudee.

Avatar

Зочин 2020-05-26 122.201.19.99

Yadaag zaaval turiin geed baidag yum be huviin hevshliin emnelguud ard tumnii eruul mendiin tuluu bas l zutgej bna . huviin hevshliin emneleg ajilladag geheer ikh mungu avdaj gej bodood baigaa yum uu . Ugui sh dee. ulsiin baiguullagaas 100-200 mayngaar l iluu shuu dee. Ulsiin baiguullagad oron too baihgyi bolohoor l huvid ajillaj bna. Ene ni tegeed ter hunii hohi uu.

Avatar

Зочин 2020-05-26 103.68.107.22

Zugeer l songuuliin show battai helj chadna. Songuuliin daraa bugd hudlaa shuu.

Avatar

Зочин 2020-05-26 66.181.179.209

Зүгээр ард иргэдэд гэвэл болдоггүй юм уу төрийг улам л данхайлгах юм хийгээд байхын ингэхээр чинь бүххүмүүс төрд орохыг илүүд үзнэ биз дээ

Avatar

Зочин 2020-05-26 66.181.179.209

Заавалтөрд ажиллах ёстой юм уу яагаадхувийн хэвшлийг ялгаад байдгийн энэ төр!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж