Оросын усан үзмийн хураалт буурна

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Оросын усан үзмийн хураалт буурна

Оросын усан үзмийн хураалт буурна

Оросын усан үзмийн ургацын хэмжээ өнгөрсөн оны түвшинд хүрэхгүй хэмээн Холбооны болон бүс нутгийн согтууруулах ундааны зах зээл судлалын хүрээлэн мэдээллээ. Усан үзэм голлон тариалдаг Крым болон Кубаньд тариалалт эхлэх үед хур тунадас хангалттай ороогүй, мөн талбайд ажиллах ажиллах хүчний хомсдол энэ жил нүүрлэж магадгүй зэрэг шалтгаанаар усан үзмийн ургацын хэмжээ буурна хэмээн тооцоолжээ.

Өнгөрсөн 2019 онд өмнөх 2018 онтой харьцуулахад усан үзмийн ургац хураалт 8 хувь нэмэгдэж, 678 мянган тонн болсон юм. Тариалсан талбайн хэмжээ нь ч мөн нэмэгдсэн байна. 2019 оныг өмнөх 2018 онтой харьцуулахад усан үзмийг тариалсан талбайн хэмжээ 2,6 хувь нэмэгдэж, 95,9 мянган гектар байжээ.

Олон жил тариалсан хуучин бутнуудын нэлээд хэсгийг шинээр сольсон нь мөн ургацад нөлөөлж магадгүй байгаа ажээ. 2013-2019 оны хооронд Краснодар болон Крым нийтдээ 30 мянган гектар талбайн бутыг шинээр сольсон бөгөөд шинэ бут ургацаа бүлэн өгөхөд наад тал нь таван жил шаардлагатай байдаг.

Усан үзмийн тариалалт хийдэг бүс нутагт өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас хоёр дахин бага тунадас унасан нь хамгийн гол шалтгаан болж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж