ОХУ-ын Соёлын яам, Хэрэглэгчийн хяналтын газартай хамтран театруудын суудлыг шинэчлэн зохион байгуулах талаар санал солилцож байгаа ажээ. Театруудын удирдлагатай санал солилцсоны эцэст боломжтой хувилбарыг сонгон ярилцах болно хэмээн Соёлын яам өнгөрсөн Бямба гаригт /2020.05.23/ мэдээллээ.
Коронавирусийн халдвараас сэргийлэн урлагийн байгууллагуудын үзэгчдийн заал, суудлын зохион байгуулалтыг өөрчилж магадгүй хэмээн өмнө нь Соёлын сайд Ольга Любимова мэдэгдэж байсан юм.
Соёлын дэд сайд Алла Маниловагийн хэлснээр коронавирусийн нөхцөл байдал театр энэ жилдээ ер ажиллах уу, үгүй гэсэн сонголт руу хөтөлж байгаа ажээ. “Хөл хорио тогтоосон орнууд хорио сулруулахдаа урлаг, театрыг хамгийн сүүлд нээж байна. Оросын хувьд ирэх есдүгээр сар гэхэд театрууд хэвийн ажиллаж эхэлнэ гэж найдаж байна. Хориг сулруулсан ч иргэд хоорондын аюулгүй байх зай нь 1,5-2 метр гэж үзэж байна. Энэ зөвлөмжөөр бодож үзвэл 500 суудалтай театрын зааланд нэг удаагийн үзэлтэд 75 үзэгч л байна гэсэн үг. Энэ бол театрын хувьд хамгийн муу хувилбар” хэмээн Алла Манилова хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ