Хэдийгээр коронавирусийн цар тахлаас үүдэн хөл хорионы дэглэмтэй байгаа ч ОХУ-ын импорт нэмэгдэж байгааг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И онцоллоо. Сайд Ван И жил бүр хийдэг хэвлэлийн хурлын үеэр энэ мэдэгдлээ хийсэн байна.
“Цар тахлын одоогийн нөхцөл байдлыг үл харгалзан Хятадын худалдааны түншүүд дотроос ОХУ-ын импорт нэмэгдэж, бусад улстай харьцуулахад нэгдүгээр байрт байна” хэмээн Ван И хэллээ.
"ОХУ, Хятад хоёр улс мөр мөрөө түшилцэн, нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байхад глобольчлагдсан дэлхийн тогтвортой байдал баталгаажин, олон улсын шударга ёс, тууштай байдал хамгаалагдана гэдэгт би итгэлтэй байна” хэмээн Ван И онцоллоо.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ