Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина | News.MN

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 машины автозогсоол барина

Нийслэлийн удирдлага өнгөрсөн жилүүдэд 15 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Тус зүйлийн жагсаалтад нэмэлтээр 18 төслийг концессын зүйлийн жагсаалтад оруулахаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Тухайлбал, Налайх дахь Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цэвэрлэх байгууламж, төмөр зам, Эмээлт дэх аж үйлдвэрийн паркийн хэсэгчилсэн бүтээн байгуулалт, Урт цагааныг шинэчлэн барих төсөл, Алслагдсан байршлуудын автобусны болон таксины зогсоол барих, Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Наадамчдын гудамжтай холбох босоо тэнхлэгийн зам тавих, Нийтийн эзэмшлийн талбайд ариун цэврийн 19 байгууламж барих зэрэг төслүүдийг нэмж оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан I орлогч Ж.Батбаясгалан төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхэд бэрхшээлтэй асуудлуудыг концессоор хэрэгжүүлэх нь зөв гээд, жагсаалтад иргэдэд зориулсан зогсоол байгуулах төслийг нэмж оруулах санал гаргав. Тэргүүлэгчид тухайн асуудлыг хэлэлцээд, концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт орууллаа. Ингэснээр дээр дурдсан төслүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор гүйцэтгэх болов.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын автозогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины автозосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.

Нийслэлин ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод,  нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид “АБГИ” компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг дэмжиж, тотоол баталлаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-25 122.201.21.143

Үндэсний цэцрлэгт хүрээлэнгийн дотор зөвхөн дугуйн зам байгууулж болох юм. Аливаа автомашины зогсоол зөвхөн ҮЦХ-ийн хашаа хамгаалалтын гадна байх хэрэгтэй шүү дээ. Хүрээлэнд байгуулна гэхээр хүрээлэн дотор баахан машины зогсоол байгуулж хүнд металлын агууламжтай хорт утаагаар орчноо болон цэцэрлэгээр зугаалагсдыг утах нь гэж ойлгогдож байна. Дэлхийн аль нэг хотын цэцэрлэг дотор машинтай явж байгааг харсан хүн байна уу..

Avatar

Зочин 2020-05-25 192.82.68.163

ТЭР ШОРЛОГЧИНГУУДЫГ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ХОТЫН ДАРГА ХУРАЛЫН ДАРГА ДҮҮРГИЙН ДАРГА НАРЫГ ТАШРААР ЧИНЬ ОГЦРУУЛНАШҮҮ. ЦЭВЭР АГААР АМЬСГАЛАХ ГЭХЭЭР ХОРДУУЛЖ а**х ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ ХОРООР УТААТ БАЙДАГ ПИСДАНАРТАЙ НЬ ХАМТ ДЭЛБЭЛНШҮҮ

Avatar

БУРХАН 2020-05-25 66.181.185.40

БАРУУН ТАЛД НЬ ЗОГСООЛ ХААЛГА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ДАА! МУНДАГ ДАРГА НАРАА

Avatar

Зочин 2020-05-25 62.210.105.116

==== Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-25 103.10.23.193

Энэ концесс гэх өрсөлдөөнгүй авдаг тендерийн аргатай болжээ. Өөрийн хөрөнгөөр эхлүүлсэн нэрээр дурын дүн тавьсан концессийн мөнгөө дараа нь нөхөн авдаг зальжин аргатай болцгоож, Үүндээ бүр гаршиж зогсоол барих нэрээр ашигладаг болцгоож байх аж. Чойжин ламын музейн өмнөх талбайг гоё зураг харуулж байгаад зогсоол болгочихсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж