
Филадельфия мужийн “Mann Center”-т өнгөрөгч мягмар гаригт болсон хотын залуучуудын хөтөлбөр болон боловсролын санаачилгыг дэмжих тоглолтод АНУ-ын 66 дахь төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс болон нэрт хөгжмийн продюсер, төгөлдөр хуурч Арета Франклин нар тайзыг эзэгнэж, “I Say a Little Prayer” дууг хамтран дуулжээ. Арета Франклиныг дуулах үед төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс төгөлдөр хуур дарсан бол түүний ард даралтад хөгжимчнөөр “Sweetymotion” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат тогложээ. Б.Чинбат нь Арета Франклины даралтад хөгжимчнөөр ажилладаг байна. Энэхүү тоглолтын бичлэгээс үзэх бол
энд дарж үзнэ үү.
М.Дөл