Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын төлөөлөлтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа. Уулзалтад УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хэлэхдээ “Аймаг, орон нутгийн удирдлагууд Улаанбаатарт цугларч семинар хийж байгаа. Тэр хүмүүстэй өнөөдөр өглөө уулзаж байхад “УИХ дахь намын бүлгүүд ямар учраас ажил хаяад байна вэ. Асуудлаа шийдээч. Ажлаа хийгээч” гэсэн асуудал тавьж байсан.

УИХ-аар Шилэн дансны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль гээд төрийн захиргаанд үнэхээр шаардлагатай байгаа, хариуцлага хяналт, иргэдийн оролцоог бий болгохтой холбоотой хуулиуд батлагдсан. Дээрээс нь Төрийн томилогдсон болон сонгогдсон өндөр албан тушаалтны хариуцлагын тухай хуулийг өргөн бариад бараг жил болох гэж байна. Үүнийг намын бүлгүүд авч яримаар байна. Бид сонгуулиар хариуцлага, шударга ёс гэж баахан ярьдаг. Үүнийгээ ажил дээрээ хийх ёстой. Ийм механизм, тогтолцоог бий болгоё. Төрийн албаны хуулийг олон жил ярьж нэгтгээд өргөн барьсан. Хэлэлцүүлэг нь явж байгаа. Мөн Баялгийн сангийн тухай хуулийг өргөн барьсан.

Маргааш улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж Улс төрийн намын тухай хуулийн төслөөр товчхон зөвлөлдөөд ойрын үед өргөн барья гэж бодож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан ийм асуудлууд байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал, санал асуулга явуулах тухай асуудал явахгүй бол би өөрөө оролцоод хамтраад ажиллахад бэлэн байна.

Сонгууль, намын хуулиас гадна санал асуулга нь иргэний улс төрийн эрхийн их чухал хэсэг байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг тусад нь хуулиар зохицуулж болно. Одоо ажилдаа орцгооё. Нэг хэсэг нь суугаад, нөгөө хэсэг нь ирц хүрэхгүй байх нь миний хэлдгээр УИХ-ыг л муухай харагдуулна. Энд сонгогдсон хүмүүсээ муухай харагдуулж байгаа. Эрх баригч, сөрөг хүчин аль алийгаа онцгүй байдалтай харагдуулаад байгаа юм. Бүгдээрээ ажлаа хийе. Цаг бага үлдлээ. Энэ цагт амжуулж олон ажил шийдье” гээд уулзалтад оролцогсдын байр суурийг сонсов.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Сүүлийн 2 долоо хоног УИХ-ын ажил гацаж байна. Сонгуулийн хуульд заавал өөрчлөлт оруул гэсэн шаардлага тавиад байгаа. Сонгуулийн хууль бол нэг намын шаардлагаар өөрчлөлт оруулаад байдаг хууль биш. Зөвшилцлөөр өөрчлөлт оруулах ёстой гэдгийг би намрын чуулганы нээлт дээр хэлсэн. Энэ зөвшилцөл явахгүй байна. МАН-ын бүлгээс бусад бүлэг, гишүүд хурлын ажиллагаанд хэвийн оролцож байгаа. МАН-ын бүлэг л хэвлэлээр “Ажил хаялаа” гэж зарлаад байгаа. Таны хэлсэн бүх хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэлцсэн бүх асуудлаар завсарлага авсан. Энэ нь бүх ажлыг 7 хоногоор уяж байгаа.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Бүх асуудлаар завсарлага авна гэж байж болох уу?

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Болохгүй. Яаж ингэсэн бэ гэхээр Н.Номтойбаяр гишүүн бүх асуудлаар илтгэл уншуулаад, уншсан болгон дээр завсарлага аваад байсан. Энэ нь хуульд бас нийцээд байгаа. Гэхдээ хэмжээ хязгааргүй завсарлага авдаг байсан хууль хүчингүй болсон. Өнгөрсөн долоо хоног шиг завсарлага авчихгүй бол оны өмнө олон асуудал шийдэх боломжтой. Өнөөдөр тулгамдаад байгаа асуудал бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Бараг улсын төсөвтэй тэнцэхээр 7 их наяд төгрөгийн нуусан хөрөнгө орлого илрэхээр болоод байна. Төрийн алба өдөр шөнөгүй үүн дээр ажиллаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулга хоёр хугацаа нь өнгөрсөн тул хэлэлцэж болохгүй болчихлоо. Саналын хуудсан дээрээ бичээд санал асуулга явуулчихвал мөнгө төгрөг гарахгүйгээр шийдэгдэх боломжтой. Гарсан өөрчлөлтийг дараагийн УИХ хуульчлах боломжтой гэдэг дээр МАН-ын бүлэгтэй санал нэгдсэн.  Сонгуулийн хууль 12 сарын 24 гэхэд хуульчлагдаад Ерөнхийлөгч дээр ирэх ёстой. Ийм хугацаа үндсэндээ байхгүй болоод байна. Сонгуулийн хууль, хар машины асуудлаас илүү оноос өмнө шийдэх тулгамдсан асуудлууд олон байна.

Үндсэн хуулийн Цэцээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны хамгийн чухал зүйлийг хүчингүй болгосон. Найман хувийн зээл Цэцийн шийдвэрийн маргааш зогссон. Үүнийг түргэн шийдэхгүй бол сард бараг 1200 хүн зээл авдаг байсан. Одоо 2000-3000 хүний өргөдөл таг гацсан байгаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкнудын холбооноос хэлж байгаагаар барьцаатай холбоотой тэр заалтыг хуульд сэргээж оруулахгүй бол цаашид зээл олгох бололцоогүй болсон байна.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-Сая “Ажил хаялт” гэж тодотгож байна. МАН нэг зарчмын шаардлага тавьсан. Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэж судалгаанд оролцсон иргэдийн 90 гаруй хувь нь үзэж, эргэлзээ тээнэгэлзээтэй байна гэсэн. Ийм үндэслэлээр МАН-ын бүлэг байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авч байгаа. Улс төрийн 21 нам нийлж нэгдээд Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Шалтаг тоочсоор хэлэлцэлгүй өнөөдрийг хүрлээ. МАН-ын хувьд төрийн ажил гацаасан зүйл байхгүй. Ажил хаясан юм байхгүй. Сонгуулийн хуулийг шинэчлэн баталж, ил тод, шударга байдлыг хангасан хууль гаргая. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны хууль гаргасан. Бид ч Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж шилэн сонгууль явуулах саналыг МАН болон бусад улс төрийн намууд гаргасан. АН-ын бүлгийн шийдвэрээс болж Сонгуулийн хуулийг өөрчлөхгүй гэсэн. Бусад бүх намууд өөрчлөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Үүнийг ойлголцох юм бол МАН чуулганы үйү ажиллагаанд оролцоод явахад бэлэн гэдгийг хэлье.

Ипотекийн 8 хувийн зээлтэй холбоотой асуудлыг МАН хийлээ гэсэн ташаа мэдээлэл явсан. Үүнийг МАН хийгээгүй шүү гэдгийг Ерөнхийлөгчид албан ёсоор хэлье. Автомат машинаар явуулсан саналыг давхар гараар тоолоход нэмэлт зардал гарахгүй гэж СЕХ-ны дарга хэлсэн. СЕХ, улс төрийн 21 намын энэ байр суурьт эрх баригч АН хүндэтгэлтэй хандаж шийднэ гэдэгт бид итгэж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:

-Саналын дүнг автоматаар гаргадаг Монголын сонгуулийн туршлагыг олон улсын байгууллага үзээд шударга сонгууль явуулахад бүрэн нийцсэн маш сайн туршлага байна гэсэн. Лондонд төвтэй Парламент судлалын төв жилийнхээ шагналыг СЕХ-нд олгосон. Бусад зарим улс орон манай туршлагыг хэрэгжүүлээд явж байгаа шүү дээ. Үүнд эргэлзэх зүйл баймааргүй юм. Сонгуулийн машины программ гадаадад байдаг гээд шүүмжлээд байна. Бид унаж яваа япон машиныхаа кодыг өг гэж Японоос нэхдэггүй шүү дээ. Бүх веб сайт ялгаагүй. Ингэлээ гээд бүх сайтаа хаах уу. Үүнтэй ижил. Харин дутагдал байвал түүнийг засах талаар ярилцаад засаад явъя. Үүнийг улс төр болгож ажил уях шаардлагагүй. Сонгуулийн хуулийг ярьдаггүй шалтгаан юу вэ?

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-Шилэн сонгууль гэвэл манайх шиг ил тод сонгуультай улс дэлхийд байхгүй. Сонгуулийн тооллогын дүн, сонгогчдын нэрсийн жагсаалт, саналын хуудсыг бүх намд өгч байгаа. Үүнд ямар нэг зөрөө гарвал СЕХ шийдвэр гаргах эрхтэй. Өнгөрсөн сонгуулиудад гомдол гараагүй. Ганцхан хэн гэдэг сонгогч хэний төлөө саналаа өгснийг л нууцалж байгаа. Бүх саналын хуудсыг өгч байгаа нь дураараа гар тооллого хий гэсэн үг.

Сонгуулийн хуулийг ярих гэхээр эхний асуудал нь хар машин болоод байгаа. Тэгээд л ярихгүй байгаа.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

-АН-аас бусад улс төрийн 21 нам, нийгэмд энэ талаар эргэлзээ, хардлага байгаа. Сая Багануур, Говьсүмбэрт камер тавиад, бичлэг хийгээд, проектороор дамжуулаад ил тод, нээлттэй, ямар ч маргаангүй сонгууль явуулсан. Үүн шиг байя гэсэн шаардлага тавьж байгаа. Ингэвэл цаашид гар тооллогын тухай ярихаа больё.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд:

-МАН бол Сонгуулийн хуулийг намуудын хууль, нэр дэвшигчдийн хууль гэж буруу ойлгоод байгаа. Сонгуулийн хууль бол сонгуульд санал өгөх эрхтэй нийт 2 сая монголчуудын хууль юм. Хоёр сая монголчууд саналын машинд эргэлзэж байгаа зүйл байхгүй. Энэ машинаар 3 сонгууль явуулж үр дүнд нь итгэчихээд 3 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь хачирхалтай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Сонгуулийг орчин үеийн техник, технологиор явуулж, 3 сонгууль даваад байна. Ямар ч гомдол гараагүй нь тодорхой байгаа. Би зөвшилцлийн ажлын хэсэгт байгаа. МАН-ын бүлэгтэй 2-3 удаа уулзсан. Хоёр удаа ярилцсан. Асуудал хар машин дээр л байгаа. Үүнийг гараар тоолдог болгох гэж МАН бусад намуудыг турхираад байгаа. Тэрнээс биш ямар ч маргаан байхгүй. МАН 6 шаардлага тавиад байгаа. Үүний нэгд хар машиныг гараар тоол гэсэн. Үүнийг хүлээж авах боломжгүй. Бас намын жагсаалтаар нэр дэвшигчдийг нам дугуйлахгүйгээр зөвхөн нэр дугуйлж, бүгдийг мажоритар систем рүү шилжүүл гэсэн асуудал тавьсан. Үүнийг хүлээж авахад хэцүү. Сонгуулийг жижиг мажоритараар явуул гэснийг хүлээж авах боломжгүй. Мөн төрийн албан хаагчдыг сонгуулийн тооллогод оруулахаа больё. Намын төлөөлөл оруулъя гэсэн. Өмнө нь ийм байгаад болохгүй болоод тухайн үед МАН өөрөө үүнийг өөрчилсөн. Ийм асуудлууд тавьчихаад олон нам нийлээд байна гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа ганц МАН-ын санал байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа:

-МАН-ын зүгээс хар машиныг шүүмжлээд өгөөч гэж бусад нам, нийгэмд хандсан үг, үйлдэл гаргаагүй. Харин бусад улс төрийн хүчнүүд манайд хандаж Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа хар машинтай холбоотой асуудлаар өөрчлөлт оруулахыг хамтарч ярих ёстой гэсэн зарчмын шаардлага тавьж, Сонгуулийн хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барьсан. Бид хар машинаар тоолохыг эсэргүүцээгүй. Тодорхой хувийг гараар тоолох эрхийг олгоё л гэсэн.

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэг:

-Энэ асуудлаар надтай аль аль намын бүлгээс уулзаагүй байгаа. Бид тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ гэсэн хатуу нөхцөл тавиагүй. Өөрсдийнхөө байр суурийг шингээсэн Сонгуулийн хууль өргөн барьчихаад том ажлын хэсэг гаргаж хурдан хэлэлцүүлэх байр суурьтай байгаа гэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Сонгуулийн тооллогын системийн хувьд одоогийн байгаа хууль дээрээ зохицуулаад сонгууль зохион байгуулж байгаа байгууллагатайгаа яриад зохицуулаад явахад болохгүй зүйл байхгүй. Сонгуулийн хууль нь хамгийн түрүүнд сонгогчийн эрх ашгийн тухай асуудал юм. Сонгогдох гэж байгаа хүн, намуудын эрх ашиг бас байгаа. Сонгуулийн саналыг нам нь байтугай нэр дэвшигчийн гэр бүлийнхэн суугаад тоолох боломжтой. Зөрүү гарвал СЕХ-нд хандаад техникээс болсон уу, юунаас болсон байна гэдгийг нягтлах боломжтой. Үүнд битгий эргэлзээрэй. Үүнийг ололт гэж үзэж байгаа. Монгол Улсын ололт гэж үзэж байгаа шүү гэдгийг нэгдүгээрт хэлье.

Хоёрдугаарт, ирэх 2016 оны 6 дугаар сарын 28-наас өмнө сонгууль болох байх. Бүгдээрээ үүнийгээ тогтоё. Сонгуулийн хуулиа өөрчилж чадахгүй бол 2012 онд сонгууль явуулсан хуулиараа л явуулна. Өөрчлөлт оруулбал ард түмэндээ үүнийгээ мэдэгдэнэ. Үүнийгээ ойлгоё. Нэгдмэл ийм ойлголттой болъё.

Та нар олон жил улс төрд явж асуудал шийдэж сурсан хүмүүс. Сонгуультай холбоотой асуудлаа, бусад асуудлуудаа ч ярилцаад, шийдээд явах хэрэгтэй.  Хугацаа алдсанаас Сонгуулийн хууль баталж гаргахад хүндрэлтэй болж байх шиг байна. Гэхдээ энэ чиглэл рүү нэг ажиллаад үзээрэй. 12 дугаар сар дуусахад 15 хоног үлдээд байна. Намрын чуулган цагаан сарын өмнө завсарлана гэж бодоход амралтын өдөр ороод 40 хоногийн боломж байна. Энэ хугацаанд маш олон асуудал цуглараад байна.

УИХ улс төрийн хүндрэлтэй орчинд олон асуудыг ярилцаад, зохицоод,  шийдээд явж байгаад баярлаж байгаа. Одоо хариуцлагатай холбоотой асуудал, Улс төрийн нам, Төрийн алба, Баялгийн сан, бусад асуудлыг шийдэх хэрэгтэй. Очоод асуухад хүмүүс мөнгө асуухаасаа илүү хариуцлага асууна шүү. Шударга ёсны тухай асууж эхэлнэ шүү. Иргэдийн эрх, өөрсдөд нь ямар боломж байна гэдэг асуудлууд гарах байх. Бүгдээрээ олон сонгуульд оролцож байгаа улсууд мэдэж байгаа.

Маргааш намуудтай Улс төрийн намын тухай хуулиар ярилцана. МАН гарын үсэг зураад 4-5 асуудал ярьсан. Түүнийг ярина. Энэ хуулийг удахгүй өргөн барина. Одоогийн байнгын хорооны хурлаасаа эхэлж гишүүд хуралдаа ороод ажлаа цааш явуулъя. Их баярлалаа” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2015-12-16 119.40.102.9

ер нь тэр хар машинийг нь хэрэглээд давхар гар тооллого хамт хийхээр яадаг юм манайхан жаахан зангарагтай байвал яасан юм өөрсдөө төрийн тэргүүнээр сонгоо биз дээ тэгээд одоо тэр хүнээ авсанд ортол муулах юм энэ бол бас л хүний чанар шүү

Зочин 2015-12-16 103.229.121.70

Ер нь Элбэгдорж оо чи бух будлианыг оороо хийчихаад, одоо зохицуулагчийн дурд тоглоод, больдоо. Чи хутган уймуулэхээс оор юу ч хийж чадахгуй. Тэгээд бас монх настай, монгон соеотой юм шиг амьтан шиг Н.Энхбаяраас авахуулаад олон л хунийг чадлаа, одоо болоо шуу дээ. Хун нуглийг уйлдэл,бодол санаа, уг яриа гэсэн гурван зуйлээр хийсэн байдаг. Чи бух зуйлээр бусдад нугэл хийж байгаа нь одоо зогсоохгуй бол мон ч зовлон эдэлнэ шуу гэж ах нь чамд нэг зоволгоо огоод энэ саналаа ондорлье доо.

Зочин 2015-12-16 103.229.121.70

Элбэгдорж оо чи АН-ын дотор оороосоо илуу ажиллаж байгаа журмын нохдоо сорог хучинтэй хамтарч дарсаар байгаад оороо ч хэн биш болж, АН-аа ч тараалаа шуу дээ. Одоо АН дотор чамайг нэг нудээр харах хун байхгуй болсон. Одоо чамайг дагаж явж байгаа наад хэдэн ноход чинь удахгуй чамаас урваж, хэн бэ? гэдэг ээ харуулна. Чи бол оортоо хамгийн их тус болж байсан унэн ч хумуус ээ гомдоосондоо.

сонгогч 2015-12-16 202.21.106.131

Англи-саксууд дэлхийд ноёрхолоо тогтоохын тулд дэлхийн өнцөн булан бүрд өөрсдийнхөө талыг баримтлагчдыг элдэв аргаар дэмжиж , ойрхи дорнодыг тэр чигээр үймээн самуунд живүүлсэн. Одоо төв Азийн Монголд өөрийн талыг баримтлагчдыг мөн төрийн эрхэнд байлгах гэж хүн ардын нь гэнэн цайлган сэтгэлгээг нь ашиглан программыг өөрчилж хүссэн тоогоор сонгогчдын саналыг луйвардаж болдог машинаа рекламдаж шагнал энэ тэр гэж цаасан малгай өмсгөж байгаа биз.Гэвч Монголчууд хэзээнээсээ асуудалд нухацтай ханддаг хэцүү хүмүүс гэдгийг мэдэж аваг. Монгол улсын ерөнхийлөгч аль нэг талыг баримтлалгүй асуудалд голч буурь суурьтай хандах үүрэгтэй шүү.ХАР МАШИН+ГАР ТООЛЛОГО=ШУДАРГА СОНГУУЛЬ гэсэн схемийг дэмжье.

mate 2015-12-16 103.9.90.130

Har mashinii dung garaar toolood batalgaajuulahad yu ni bolohgui baina. Herev uneheer zuv toolj baigaa bol uund ergelzeed baih yumgui shuudee. AN uunees aigaad baigaa bol asuudaltai l gesen ug shuudee

эргэлзээ 2015-12-16 203.91.115.35

гараар тоолоод хяналт хийчихэд яачих гээд сандраад байгаа юм бэ

Зочин 2015-12-16 203.91.115.35

бидний сонголт үнэн зөв тоологдсонд эргэлзээгүй баймаар байна. хэд дахин гараар тоолж хянах нь төрийн үүрэг шүү

АРД ТҮМНИЙ НЭГ 2015-12-16 202.9.40.249

ХАР МАШИН + ГАР ТООЛЛОГО = ШУДАРГА СОНГУУЛЬ

Тэнгэрийн бөө 2015-12-16 150.129.140.135

МАН гараар тоолох залийг их гаршсан бололтой. Түүнийгээ л хүсээд байгаа юм байна. Тийм ард түмэн бид автомат тооллогонд итгэнэ. Заавал намууд шийддэг юм биш ард түмэн л шийднэ.

Зочин 2015-12-16 103.10.23.130

Гараар тооллого хийгээд 2008 онд юу боллоо. МАН үүнийг л хүсээд байгаа бололтой. Тэгэхээр надад ийм санал байна. Сонгуулийн саналын автомат машиныг хэрэглэх талаар ард түмнээсээ утсаар санал асуулга явуулаад шийдчихье.

ҮДГ 2015-12-16 122.201.22.87

Оны эцэс болж төрийн байгууллагууд албан хаагчдынхаа 2015 оны үр дүнгийн гэрээг нь дүгнэх болж байна.Мөн удахгүй 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах болж байна.Төрийн ордоны баруун хойно байдаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд "Төрийн албан хаагчийн ҮДГ байгуулах, дүгнэх арга зүйн гарын авлага" байна лээ. Үнэ нь 10000 төгрөг байна лээ.Түүнийг авч ашиглавал бүх юм ном журмаараа хийгдэнэ дээ.

Зочин 2015-12-16 69.143.55.228

Манай дэлгүүр Америкаас чанартай маск оруулж ирсэн бөгөөд 4 сарын хэрэглээ үнэгүй дагалдууна. Та өөрийн эрүүл мэндээ храмгаалаарай. Үнэ: 89.000+4 шүүгч үнэгүй дагалдана. Хүргэлт үнэгүй. Утас: 99104797 Дэлгэрэнгүй мэдээллийг : http://usashop.mn/about-mask.php

Зочин 2015-12-16 71.206.38.191

АН л будлиантуулж байгаа юм байна шүү дээ, З.Энхболдынхариултаас үзэхэд, Элбэгдорж одоо болимоор юи, хамаг будлианыг өөрөө тарьчихаад одоо болохоор зохицуулагч шиг юм яриад суух гэж, төвийг сахих хууль гаргана Швейцарь тэгдэг гэнэ гээд байсан чинь нөгөө Баярхүү ч далдагнаж очоод Швейцарь хуульгүй юм гээд ярилцагадаа хэлсэн байна лээ,

Тарваа 2015-12-16 150.129.140.135

Битгий худлаа туучаад өөрийнхөө нүд чихээрээ хараад сонсоод ингэж хэлж сураач ш дээ.

Зочин 2015-12-16 202.9.41.117

AH-n avrax zuil ni gants xar mashin boljee...

Пүрэвхүү 2015-12-16 103.26.194.42

,Готовын Бат-Оюун 43 настай Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна. Готовын Бат-Оюуныг харсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэнэ үү. Харилцах утас: 51-269204, 51-269245, 70123935 Бат-Оюун 36 настайдаа 1 дугаар ангид орж 37 настайдаа 2-р анги төгссөн. Дармалаар чадан ядан бичдэг. нэмж хасаж үржиж хувааж чаддаггүй. Нэг нүүр цаас уншиж чаддаггүй. Одоо доктор нэр зүүж залилан хийж явна. Готовын Бат-Оюуны хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү. Мэрэгжил боловсролд тохирох ажил үйлчилэгч, цэвэрлэгч жижүүр, манаач зэрэг тохирох ажилыг хийлгж өгнө үү. Улсаас тэтэглэг гэж залилаж авсан мөнгийг буцааж төлүүлж, төлөхгүй бол тэтэглэгний мөнгөөр авсан байрыг хурааж авч зарж улсын хохирлыг барагдуулж өгнө үү.

Зочин 2015-12-16 103.57.95.16

ЖИНХЭН МУУХАЙ ИХ ХУРАЛ АРДЧИЛСАН ЛУЙВАРЧ ХУ ЖАА НАР

Zochin 2015-12-16 31.33.41.104

Ardiin nam garaar tool sursan luivaraa hiih geed bn herhevch zuvchuurch bolohgui

Зочин 2015-12-16 103.9.88.210

тэр хар машины чин би л хувьдаа эсэргүүцэж хардаагүй МАН хаан та нар битгий луйвар хийх гээд шүлэнгэтээд бай

Зочин 2015-12-16 182.160.4.160

Швейцарт зөвхөн намын нэрээр сонгууль явагддаг гэнэ. Гэтэл бас Киргизийн сонгууль зөвхөн намын нэрээр явагдсан гэсэн. Киргиз Монголоос ухаантай юм. Нам гэдэг институцийг бэхжүүлж цэвэр, шударга болгох нь хамгийн чухал даа. Гэтэл манайх яг эсрэгээрээ хүнийг нь сонгоно гэж солиорох юм. Шуудайд хийсэн үхрийн эвэр гэж энийг л хэлдэг байх. Үнэндээ хэнийг нэр дэвшүүлэхээ зөвхөн НАМ л хамгийн сайн мэдэж байх. учиртай баймаар. Ийм замаар л НАМ гэдэг институцийг цэвэр ариун байлгаж болно. Сүүлдээ бүр намгүй улс болно ч гэх шиг хадуурч байх юм.

УНШИГЧ 2015-12-16 137.186.121.166

КИРГИЗИЙН ПАРЛАМЕНТ ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ, ХАР ТАМХИЧИН, ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААР ДҮҮРСНИЙГ ЧИ МЭДЭХ ҮҮ МАЛ АА

Зочин 2015-12-16 182.160.4.160

Швейцарт зөвхөн намын нэрээр сонгууль явагддаг гэнэ. Гэтэл бас Киргизийн сонгууль зөвхөн намын нэрээр явагдсан гэсэн. Киргиз Монголоос ухаантай юм. Нам гэдэг институцийг бэхжүүлж цэвэр, шударга болгох нь хамгийн чухал даа. Гэтэл манайх яг эсрэгээрээ хүнийг нь сонгоно гэж солиорох юм. Шуудайд хийсэн үхрийн эвэр гэж энийг л хэлдэг байх. Үнэндээ хэнийг нэр дэвшүүлэхээ зөвхөн НАМ л хамгийн сайн мэдэж байх. учиртай баймаар. Ийм замаар л НАМ гэдэг институцийг цэвэр ариун байлгаж болно. Сүүлдээ бүр намгүй улс болно ч гэх шиг хадуурч байх юм.

cudabo 2015-12-16 103.229.122.39

МАН-ын гараар давхар тоолох гээд байдгийн нууц нь зөрүү гарвал гараар тоолсныг хүчинтэйд тооцно гэж хуульчлахад бгаан.Арчаагүй новшнууд гараар тоолохдоо хийдэг бсан луйвраа санаад бна.Үүнийг нь иргэд мэдэхгүй хар машиныг сэжиглээд мулгуутаад байх юм.Бусад намууд нэртэй мануухайнууд МАН-аас хэдэн төг авчихаад л тэгж бгаа болохоос машинаар ч,гараар ч тоолоод тэд хэзээ олигтой санал авч байлаа.Өөрсдийгөө нэг их юманд бодчихсон болохоос хэн тоож сонгох вэ дээ.

сүлд 2015-12-16 202.179.11.134

Галууг дагаж хэрээ хөлдөөнө, гэдэг дээ ! энэ жижиг намууд, МАН-ы мангасуудын хийж сурсан гар тооллогын луйварыг хийж чадахгүй байж ,юуг нь горьдож дагаж намираад байгаа юм бол ?

Зочин 2015-12-16 122.201.22.99

хар машин бол шалтаг. гараар тоолбол тусгаар тогнолын ордон шатна. намын байраа шатаалгуулаад өөрсөдөө гаргасан хууль шүүдээ

зочин 2015-12-16 119.40.102.9

манайхан ердөө ойлгохгүй юмаа ерөнхийлэгчийн ярьж байгаа нь олон улс байгуулага үнэлж байгаа юм байна шүүдээ тэхээр бид анхаар ч үзвэл зүгээр л юм байна

Зочин 2015-12-16 202.179.24.189

Хоёр сая монголчууд саналын машинд эргэлзэж байгаа зүйл байхгүй УУЧИЛААРАЙ энхболд дарга аа би эргэлздэг. 2 саяаас нэг нь хасагдав. за одоо хуулиа өөрчилдөө

Зочин 2015-12-16 59.153.112.108

Улсыг хэнээр удирдуулах тухай ард түмний сонголтыг машинаар тоолж, машинд даатгах нь зөөлөн хэлбэл дэндүү хариуцлагагүй, үнэнээр хэлбэл луйвраа далдалж байгаа хэрэг юм. Сонгуулиас бусад зүйлд мэдээж машин ашиглана. АН Монгол ганцаар шинэ технологи хэрэглэж байгаа гэж байна. Ганцаар машинаар луйвар хийж байгаа нь үнэн.Яагаад ихэнх өндөр хөгжилтэй орон машинаас татагалзав гэдэг нь нэгийг хэлж байна. АН гараар хяналт хийхээс яагаад үхтлээ айж байгаа нь мөн нэгийг хэлж байгаа бусуу. Тийм л шударга юм бол гараар ганц удаа давхар тоолуулахаас яагаад бултаад байгаа нь тодорхой байна

зочин 2015-12-16 202.179.11.134

ГАРААР Тоолох гэдэг бол МАН-намын мөнхийн луйвар байсан юм шдээ эргүү мал минь. Ямар сайндаа л нэг хүн монголын төрийг 40 жил барьчихаж байхав дээ! Хөөрхий өвгөнийг зөнөчихөөд байхад нь хүртэл ажлыг нь авчихгүй мөн ч их зовоосон доо.

нийтлэлч 2015-12-16 80.121.119.119

УИХд муу хүмүүс орж ирж байгаа нь хар машины буруу биш л дээ, хар НАМуудын буруу. Та нар л ийм ѳѳдгүй юмнуудыг нэр дэвшүүлээ биз дээ НАМууда! Ард түмэн сонгож чаддаггүй гэвэл бүүүүр худлаа, ард түмэнд нэр дэвшүүлэх эрх нь байхгүй!

МГЛ 2015-12-16 202.179.10.58

СОНГУУЛИЙН ХУУЛЬ ДАХИЖ ХӨНДӨӨД ХЭРЭГГҮЙ ЭЭ БИД НЭГ ХҮНД ЗОРИУЛЖ ХУУЛЬ ГАРГАДАГҮЙ БИЗДЭЭ ӨӨРДСӨӨ 4 ЖИЛИЙН ӨМНӨ ГАРГАЧААД ОДОО БУЦАЧ ГЭЭД ............АЖИЛ ТАСДААЛ БАЙГАА МАН -ЫН НӨХДИЙН ЦАЛИНГ ШУУД ХАС ХАС ....ХАС

хар машин 2015-12-16 103.229.121.245

Монголын шүүх байхад хар машин юу юм бэ? 13000 саналаар ялагдсан хүн шүүхдээд УИХ-ын гишүүн болж л байдаг,

zochin 2015-12-16 103.26.195.94

ene MAN bolioch ee hugiin novshnuud chini zuvhun uursdiinhuu erh ashgiin asuudliig l heleltsvel irtsee burduuleed busdaar usliin ard tumnii tuluuh asuudliig ulandaa gishgeh yum aa. Ene nug gonginson yumnuudiig daraagiin songuulid bitgii songo uchnuun hiih yum bna mal MAN-uudaa. MANgar maluud aa

Зочин 2015-12-16 202.179.18.194

Машинаар тоол. Гараар тоолохоор луйвар хийлээ гээд ядаргаатай юм болно. Машин бол нам ялгахгүй.

нийтлэлч 2015-12-16 80.121.119.119

Яг үнэндээ бол гараар тоолох, машинаар тоолох аль аль нь ҮХийн чѳлѳѳтѳй сонгох зарчмыг зѳрчиж байгаа шүү дээ. Ийм завхарсан сонгуультай орон дэлхийд байхгүй, энд магтаад байх юм ерѳѳсѳѳ байхгүй. Ард түмэн хэнийг нэр дэвшүүлэхийг мэдэж байдаг гэвэл тэрүүн шиг чалчаа яриа гэж байхгүй. Намуудын гаргаад тавьчихсан жагсаалтнаас л аль нэгий нь дугуйлаад хайрцаг руу шиддэг биз дээ, худлаа гээч! Зүй нь бол тохиолдлын, боловсролгүй, мэдлэггүй, балчир хүүхдүүдийн хувьд тогтоочихсон босго байх ёстой, тэрийг ярихгүй хар машин энээ тэрээгээр цаг нѳхцѳѳж байгаа нь даанч эмгэнэлтэй. Нѳгѳѳ боолчууд тэмцэл явуулахдаа хѳдѳлмѳрийн багаж зэвсгээ хэмхэлж, шатаадаг шиг инээдтэй.

нийтлэлч 2015-12-16 80.121.119.119

НАМ бол ажлын садаа түгжээ гэдгийг манай хэдэн маанагаас ѳмнѳ дэлхийн хѳгжилтэй улс орнууд, олон жилиййн түүхээр парламентийн тогтолцоог тѳгѳлдѳржүүлсэн гүрнүүдийн туршлага хэлчихсэн байгаа шүү дээ. Герман руу ойртох гэж элий балай юм ярьж суухын оронд Германы туршлага руу шууд л ороод, аваад хэрэгжүүлэх хэрэгтэй байна л даа. Тухайлбал, сонгууль дууслаа, намууд үйл ажиллагаагаа зогсоодог, функци нь парламентын фракциудад хуваагдан шингэдэг туршлага байна. Намын фракци биш, парламентын фракци шүү!!! Сонгууль дууслаа нам ач холбогдлоо алдана гэсэн үг. ПАРЛАМЕНТИЙН НАМУУД гэдэг, гишүүд гэж хэдэн сонгуультан л үлддэг юм байна. Хатуу гишүүнчлэл байхгүй. Намын бүлэг гэж илүү албан тушаал ажлын садаа, завсарлага нэрээр ажил хаягчид ч байхгүй, байх шаардлаггүй тогтолцоо. Парламентын фракцид аль ч намаас бүрдэж болно, ерѳѳсѳѳ чѳлѳѳтѳй үзэл бодлоороо, сонирхлоороо нэгддэг. Маш их ажил хэрэгч институт энэ туршлагыг аваач ээ гэж би мѳн ч олон бичсэн дээ!

СОНГОГЧ 2015-12-16 202.9.40.5

СОНГОГЧ ХҮНИЙ ХУВЬД ӨӨРИЙН СОНГОЛТ САНАЛАА ХАР МАШИНААС ГАДНА ГАРААР ДАВХАР ТООЛУУЛЖ БАТАЛГААЖУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА.

Зочин 2015-12-16 103.229.123.19

Чи компьютерийнхээ ардаас зайл даа. Цаасан дээр гараараа бичээд гарч хашаан дээр наа.

зочин 2015-12-16 80.121.119.119

Хѳѳш, чи хѳѳш! Тийм машин энээ тэрээд дургүй юм бол чи яагаад комъютэр хэргэлээд комент аятай юм бичээд суугаа ю м бэ, наад бичиж суугаа компютэр энэ тэрээ цонхоор гаргаад шид л дээ!

Зочин 2015-12-16 103.9.88.210

ха ха ха гоё хэллээ

Зочин 2015-12-16 150.129.142.252

Ингээд ч явахгүй бол шууд тараах хэрэгтэй. Намууд улс орны эрх ашгийг бамбай болгон бизнес хийж байна

irgen 2015-12-16 103.9.90.229

Монгол улсын хөгжил гацах ёсгүй