Хувьцааны 90 мянга үлгэр болов уу? | News.MN

Хувьцааны 90 мянга үлгэр болов уу?

Хувьцааны 90 мянга үлгэр болов уу?

Хувьцааны 90 мянга үлгэр болов уу?

Монголоор нэг  1072 ширхэг хувьцааны ногдол ашиг хүлээсэн хүмүүс.  Монголын 2.5 сая иргэн ногдол ашиг хүртэнэ гэхээр арга ч үгүй л юм. Засгийн газар хуралдах бүрийд л чимээ тавина.  Бэлнээр мөнгө олгох шийдвэр бүхэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэгддэг болохоор тэр.

Гэвч тавдугаар сарын 1-ээс эхлэн Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшдэг хүн бүрт ногдол ашгийг нь бүртгүүлсэн банкных нь дансаар шилжүүлэх тухай мэдээлэл эцэс сүүлдээ эзэнгүйдэв.

Төрийнхний хэдэн бие рүүгээ “чихэж” суугаа байдлаар бол мөнгөгүй болж ацан шалаанд оров уу гэмээр хар төрүүлэх.  Гэхдээ шууд ч мөнгөгүй гэж хэлэхгүй байгаа юм. Хэлдэг ганц тайлбар нь  “Иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн” гэх.  20 гаруй хоног өнгөрч байхад банкныхаа дансыг баталгаажуулахгүй өдийг хүргэдэг хэн байх билээ.  Ер нь бол дээрх тайлбар шалтаг л болохоос шалтгаан биш л дээ.  Толгойтой болгон өнөөдөр хувьцааны данс нээлгэсэн брокерын компани руугаа утас цохин, ногдол ашиг хэзээ олгогдох талаар тодруулж байгаа. Зарим брокерын компани утсаа авахаас эмээж байна.

“Эрдэнэс тавантолгой” компанийн мэдээллээр бол ногдол ашгийг 2.5 сая иргэн хүртэнэ.  Бүгд тэгш 90 мянган төгрөг бэлнээр авахгүй. Жишээ татвал, ахмад настнууд С.Батболдын Засгийн газрын үед 500 мянган төгрөг бэлнээр авсан тул ногдол ашгийн хэмжээ нь буурна.  Мөн зарим иргэн оюутан байхдаа 1072 хувьцаагаа сургалтын төлбөр лүү шилжүүлж, үр шимийг нь хүртсэн тул ногдол ашиг нь 90 мянган төгрөгт хүрэхгүй.  Гэсэн ч иргэд баяртай байгаа. Учир нь өнгөрсөн хугацаанд иргэд ногдол ашиг хүртсэн удаагүй.  Зах зээлд шилжсэн даруйд олгосон өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараа олонх нь шууд зараад мөнгө болгосон.  Цөөхөн хэсэг буюу хөрөнгийн зах зээлийн тодорхой ойлголттой хэсэг л ногдол ашиг хүртэх боломжтой гэж үзэн,  цэнхэр, ягаан тасалбараа заралгүй, өөртөө үлдээсэн бол зарим нь түүнийг бусдаас цуглуулж, хөрөнгө босгосон нь ч бий. Гэхдээ тун цөөхөн хэсэг нь.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын амласан хувьцааны ногдол ашиг нь “Тавантолгойн ордод “Эрдэнэс тавантолгой” компани ашигтай ажилласныг тодорхойлсон нэг баталгаа юм.

Нэг үгээр хэлбэл, нүүрсээ урьдчилж зараад бэлнээр мөнгө тараадгаас өөр зүйл л дээ. Төрийн мэдэлд байгаа орд газар ашигтай ажиллаад эхлэхээр үр өгөөжийг нь ард түмэн хүртэх боломжтой гэдгийг мэдрүүлэх байсан хэрэг.

Уг нь анх “Мөнгө нь бэлэн, иргэд хувьцааны дансаа нээлгэчихэд л асуудалгүй. Эрдэнэс тавантолгой компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гэдэг тайлбарыг албаныхан өгч байсан.  Одоо харин “Тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг хүртээнэ гэж хэлээгүй.  Эхлээд банкных нь дансыг баталгаажуулна” гэдэг тайлбар хэлэх.  Өөр нэг газар нь “1.5 сая иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжиж ирээгүй байна. Бүгд бүрэн шилжиж ирсэн цагт хүн нэг бүрийн дансанд нь шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэх.

Ингэхэд мөнгө нь байгаа нь баттай юм бол дансаа баталгаажуулсан иргэдэд ногдол ашгийг нь шилжүүлээд, дансаа баталгаажуулаагүй иргэдэд дансаа баталгаажуулахыг нь шаардаад энэ асуудлыг яаралтай шийдэж болохгүй юу.

Хүлээсээр иргэд цөхөрч, хувьцааны ногдол ашиг хүртээх тухай Засгийн газрын шийдвэр мянгуужингийн үлгэр болох нь гэдэг хардлага ч дагуулж эхэллээ. Хардахаас ч аргагүй, сонгуулийн жилийг хэлэх үү. Дэлтэй бүхэн барилдана гэдэг шиг л төрийн албан хаагчдын олонх нь сонгуулиар ид амьсгалж байна, өөрсдөө нэр дэвших аятай. Сонгуулийн жил зарим шийдвэр хэрэгждэггүй, дараагийн Засгийн газарт шилжсэн нэрийн дор замхардаг гэмтэй. Тиймээс л иргэд хувьцааныхаа ногдол ашгийг хүртэе гээд байгаа юм.

Хэрэв төрд мөнгө нь байхгүй бол эртхэн үнэнээ хэлсэн нь дээргүй юу. Ноолуур нэг кг тутмыг нь 100 мянган төгрөгөөр худалдан авна, 300 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас гаргана гэж хэлээд юу болсон билээ. Ямааны ноолуур 1 кг нь 25 мянган төгрөг рүү бууж, малчид зээлээ ч төлж чадахгүй хүнд байдалд орсон. Анхнаасаа төр зохицуулна гэж том амлалт өгөлгүй, зах зээлд нь даатгасан бол малчид ноолуураа хадгалж, "шатахгүй" л байсан юм шүү дээ. Одоо энэ "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааны ногдол ашиг ямааны ноолуурын үлгэрийг давтахгүй гэх баталгаа байна уу.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 202.21.99.42

Аль гэгээнтэн нь билээ худал амлагсад, хуурмаг үйлдэлтэнд хатуу сонгууль болно гэж. Болтугай болтугай хурай хурай хурай ядаж л худалчаас салах юмсан

Avatar

Зочин 2020-05-25 103.9.88.162

ЭРДНЭС ТАВАН ТОЛГОЙГ ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА

Avatar

Irgen 2020-05-25 70.181.127.87

Erh barigchid songuuli.naadam geed and olniig bodoh zavgyi bolsoon.koponogoor dalimduulj and tymnii hurungiig heregceegyi zyil zarcuulahiig erunhiilugch anhaaruulsan bovovch 2 nam songuulidaa 4zuun terbum tugrug naadamd 20 30 terbumiig heregceegyi zarcuulj uursdiinhuu tuluu zarcuulj baina.ard olon gedeg togloom yumuudaa

Avatar

Зочин 2020-05-25 31.220.2.133

Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-25 64.119.25.102

Сонгуулийн урд өдөр өгнө гэсэн кккккккк

Avatar

МАНАН гэгч өмхий жорлон сөнөтүгэй!!! 2020-05-25 103.229.121.193

нэг өдрийн ч гэсэн өмнө ЖДҮ-чин, хулгайч, худалч, сагсуу УХНЫн ЗГ-с, мөн сэжгийн өмхий төвд тайрдас н**ш жанхуугаас салмаар байна. МАН өнгөрсөн 4 жилд татвар нэмэхгүй гэж амлачихаад 7 төрлийн татвар шинээр авч эхэлсэн, өрийг өрөөр дарж МУ-н нийт өрийг 30 тэрбум доллар болгосноос өөр хийсэн зүйл юу ч байхгүй. УИХ-н сонгуультай хамт Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж 10 тэрбумыг хэмнэх хэрэгтэй байна!!! Дээрээс нь жанхууг нэн даруй шоронд хийж улсаас хулгайлсан 1.2 тэрбум доллар, МАНАН-гинхны сүүлий

Avatar

Songogch 2020-05-25 66.181.178.229

Miye ahhuuhdiin mungiig erunhiilugchiin songuuliin urid udur 6 saraar buun ugdug shig 6/20 songuuliin udur huleej bgaa biz

Avatar

Иргэн 2020-05-25 66.181.179.41

Л.Наранбаатар гэж шоучин сонгуульд орохын тулд олны танил болохын тулд зохиосон үлгэр гэсээн. Баянзүрхийн тойрогт нэр дэвших гэж байгаа юм байна. Дэвшүүлэх хэрэггүй шүү.

Avatar

Зочин 2020-05-25 182.160.38.12

hrn yu bolchiv

Avatar

Зочин 2020-05-25 66.181.161.8

awah yumnii uchir oldoh bailguidee

Avatar

zochin 2020-05-25 66.181.161.66

taraah tusam noyon dollar deeshee bur deeshee boloh bh oo

Avatar

Зочин 2020-05-25 202.9.40.52

Энэ сайт чинь өөрөө МАНАН-гийн сайт учраас ард түмэн төр засгийн хооронд яс хаяж байгаа юмаа. Иргэдэд хайртай дуртайдаа биш байхаа

Avatar

Зочин 2020-05-25 202.9.40.52

Төр засаг боломжтой болохоороо өгөх нь гарцаагүй. Боломжгүй үед нь шахаж шаардаад яах вэ. Та нар бидний өмнөөс их санаа зовдог болжээ. Гэхдээ л МАНАН бол худлаа, ард түмэн улс орны эрх ашгийг хэзээ ч бодож байгаагүй шүү

Avatar

Зочин 2020-05-25 66.181.179.175

6-р сард орно

Avatar

зочин 2020-05-25 66.181.188.70

мананг л улстөрөөс цэвэрлэж хаяхгүй бол болохгүй болчихсон улстөрийн тогтолцоо юм даа.

Avatar

Зочин 2020-05-25 203.91.114.244

данс нээлгэх гэж 5,0 төлсөн шүү

Avatar

Зочин 2020-05-25 64.119.19.64

Naranbaataraas asuu

Avatar

Сахьяа 2020-05-25 66.181.161.3

Та нар битгий горьд ? Тэр мөнгө чинь аль хэдийний МАН ын сонгуулийн зардалд ороод даший шог болсон шүү?

Avatar

зочин 2020-05-25 66.181.161.116

МАНгаруудын нохой занг ямар мэдэхгүй бишдээ ….. Яг л санал хураалтын урд өдөр нь өгөх гэж байгаан…Үнэхээр тэр мөнгө нь байвал шүү дэ .

Avatar

Зочин 2020-05-25 202.126.89.153

Мөнгийг нь сонгуульд ашиглах гээд байгаа бхөө

Avatar

зочин 2020-05-25 202.21.100.210

МАН сонгуульд ялагдахаа мэдэж байгаа
Тэгээд ч хувьцааны мөнгийг сонгууль дөхүүлж байж өгвөл их санал авна гэж бодож байгаа байх даа

Avatar

Зочин 2020-05-25 202.9.40.185

Dahiad AN-us l bish shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж