Кардашиан-Женнерын гэр бүлийхэн өөрсдийн реалити шоундаа бүх амьдралаа дэлгэж байгаа боловч нэг “хүүхдээ” тас нуусан бололтой. Тэд тун удахгүй нэгэн шинэ шоугаар үзэгчидтэй уулзах болжээ. Тэр шоу бол Кендалл Женнерийн "ихэр ах", амьдралд арайхийн хөлөө олж буй Кирби Женнерийн амьдралын тухай “Кирби Женнер” шоу юм.
Кирби Женнер шоунд зөвхөн Кирби, Кендалл төдийгүй бүх Кардашианыхан оролцсон гэнэ. Кардашианы шоун дээр гэр бүлийнхэн бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Тухайлбал, Кендалл модель бол Кайли өөрийн косметикийн брэндтэй. Тэгвэл Кирби яг юу хийх нь үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байна.
Кирбигийн өөрийх нь хэлж буйгаар бол тэрбээр модель болох сонирхолтойгоос гадна дугуйт тэшүүрээр гулгадаг ч хараахан яг юуг өөрийн онцлог болгон илэрхийлэхээ шийдээгүй байгаа аж. Одоогийн байдлаар Кирби гэр бүлийхнийхээ бизнест туслахын тулд Кайли косметикт утасны оператороор ажиллаж байгаа гэнэ. Кирби Женнер өмнө нь реалити шоунд оролцож байгаагүй ч "ээж" Крис Женнерт түүний энэхүү санаа таалагдсанаар Кирби Женнер гэх нэгэн мэндэлжээ.
Гэхдээ үнэн хэрэгтэй Кендаллд жинхэнээсээ тийм ихэр байхгүйг та бид мэднэ шүү дээ. Кирби олон жилийн турш Кендалл болон Кардашианы гэр бүлийхний зурагт өөрийгөө эвлүүлэн нэмж, яг л жинхэнэ зураг мэт янзлан инстаграмдаа нийтэлж ирсэн нь өдгөө хэдэн сая дагагчтай болжээ. Иймд түүнийг Кендаллын "ихэр ах" хэмээн уг шоунд оролцуулах нь хөгжилтэйгөөс гадна үзэгчдийн анхаарлыг татах, Кирбиг дэмжих нэг гайхалтай арга юм.
Кирби албан ёсоор Кардашианы гэр бүлийн гишүүн биш ч гэлээ шоун дээр тэрбээр яг л өөрийн гэртээ өөрийн эгч нарын дунд байгаа мэт харагдаж байгаа нь үзэгчдийн хайрыг татаж, цаашдаа ч шоуны нэг хэсэг байгаасай хэмээн бодоход хүргэж байгаа аж. Шинэ шоуны эхний хоёр анги тавдугаар сарын 24-нд цацагдаж, түүнээс хойш өдөр бүр шинэ анги гарах ажээ.
Эх сурвалж: TEENVOGUE
Холбоотой мэдээ