Covid-19: ОХУ-д халдвар авагсдын тоо 350 мянга давлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: ОХУ-д халдвар авагсдын тоо 350 мянга давлаа

Covid-19: ОХУ-д халдвар авагсдын тоо 350 мянга давлаа

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд корнавирусийн 8,946 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 353,427 боллоо. Мөн нас барагсдын тоо хоногт 92-оор нэмэгдэж 3,633 болсон байна. Харин эдгэрсэн хүний тоо харьцангуй өндөр буюу 118 мянга орчим болжээ.

Тус улс нь халдвар авагсдын тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байсан ч Бразиль улсад халдвар эрчимтэй нэмэгдэж ОХУ-ыг гүйцээд байгаа юм.

ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагууд халдварын тархалт ерөнхийдөө тогтворжиж байна гэж дүгнэжээ. Гэсэн ч тайвшрах цаг болоогүй, халдварын хоёр дахь давалгаанд ямагт бэлэн байхыг тус улсын эрх баригчид сануулж байгаа юм.

Нийслэл Москва хотод хөл хориог бага зэрэг сулруулж үйлдвэр, барилгын хагас сая орчим ажилчин ажилдаа явах боломжтой болоод байна. Орос улс нь цар тахалд их хохирол амссан бусад орнуудтай харьцуулахад нас баралт бага байгаа ч ажиглагчид тус улсын албан ёсны тоо баримтад эргэлзсээр байгаа. харин тус улсын Эрүүл мэндийн байгууллагуудын мэдэгдэж буйгаар ОХУ нь нас барагсдыг тоолохдоо үхлийн шууд шалтгаан нь коронавирус байсан өвчтөнүүдийг албан ёсны тоо баримтад бүртгэж байгаа нь нас барагсдын тоо бага байх үндэс болсон гэж үзэж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, коронавирус туссан ч хавсарсан өвчтэй байж байгаад нас барсан хүнийг коронавирусийн улмаас нас барсан гэж үзэхгүй байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: MOSCOWTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж