“Монгол газар” байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ | News.MN

“Монгол газар” байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

“Монгол газар” байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

“Монгол газар” байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн жил Засгийн газар цуцалсан. Гэвч тэдгээр аж ахуйн нэгжүүд хуульд заасан нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлэхгүй байна. Үүний нэг нь тус суманд 60 гаруй га талбайг эвдэн сүйтгэж, байгальд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа “Монгол газар” компани. Нөхөн сэргээлт хийгээгүй энэ компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.

Нөхөн сэргээлт хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хамтран  явуулж байгаа ажээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар экологид хэдий хэмжээний хохирол учруулсан, хэдий хэмжээний олборлолт хийсэн зэргийг тогтоох юм.

Зөвхөн Орхон багийн нутаг дэвсгэрт 360 гаруй га талбайг сүйтгэсэн бөгөөд сүйдсэн газрыг нөхөн сэргээхэд 11.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Харин экологи эдийн засгийн үндэслэлийг нь хохиролтой нь тооцвол 307 тэрбум төгрөг болж байгаа ажээ.

Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урдчилан сэргийлэлт, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Анурагаас тодруулахад "Компаниуд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг төрийн санд байршуулдаг. Гэтэл нэг компани 20, 30 лиценз эзэмшдэг атал компанийн дансан дахь мөнгөн дүнгээр тооцож барьцаа хөрөнгө байршуулдаг байсныг зогсоосон. Тухайлбал, "Монгол газар" компани л гэхэд байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан атлаа ердөө 210 сая төгрөгийн барьцаа байршуулсан байна. Мөн энэ мөнгөн дүнг нөхөн  гаргуулж тухайлсан газруудад өөр мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Цаашид лиценз бүр дээр нөхөн сэргээлттэй тэнцэх хэмжээний барьцааг байршуулахыг шаардаж байгаа.

Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-д зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газарт шинжилгээ явуулахад байгаль орчны хохирлын үнэлгээг тооцох эрх бүхий хувийн хэвшлийн байгууллагыг шинжээчээр томилж, 1-5 сая төгрөгийн хөлс төлдөг. Хэргийн газрын үзлэгээр авагдсан хэмжилтүүд гаднын хүчин зүйлийн үйлчлэлээр өөрчлөгдөж хохирлыг бодитой тооцоход хүндрэл үүсгэдэг. Одоогийн мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуулиар зөвшөөрөгдсөн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол зөрчилд тооцож, өөр газарт хууль бусаар олборлолт явуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож байна. Энэ хоёр үйлдэл нь ашиг олох зорилготой газрын хэвлийд халдаж байгаа хууль бус үйлдэл юм" гэлээ.

Уул уурхайн олборлолтоос үүдэн Монгол Улсад 27 мянган га газар эвдэрч сүйдсэн бөгөөд үүний 8000 га-д нөхөн сэргээлт хийх шаардлагатай ч хариуцлага хүлээх эзэн нь тодорхойгүй байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 31.10.147.193

Хариуцлага хүлээх эзэнгүй гэж юу байсийн. Хөөгөөд гарагвал гаргана цаадуул чинь. Хахиуль авчхаараа ингэж солиордог хогнууд

Avatar

иргэн 2020-05-25 202.9.46.55

Нөхөн сэргээлтийг хийгээгүй, нөхөн сэргээлтийн барьцааны мөнгийг дутуу хийсэн бол битгий ажиллуулаач. Энэ бол зөвхөн БОАЖЯ бус Мэрэгжлийн хяналтынхан уулын ажлын төлөвлөгөө батлахдаа л анхаарах ёстой ажил шүү дээ.

Avatar

Зочин 2020-05-25 66.181.167.254

Төр засгийн томчууд муу Мянганбаярыг дарамталж сонгуулийн мөнгөө босгох нь дээ!!! Монгол шиг хууль нь гууль, шүүх нь авилгачид болсон газар Монгол газараар нөхөн сэргээлт яг хийлгэж харагдаач!!!

Avatar

Зочин 2020-05-25 62.210.105.116

=Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-25 66.181.179.160

ашигт малтмалын хуулиа гэж.цуцалчих юмсан

Avatar

Зочин 2020-05-25 103.229.123.102

МАНыг олон жил санхvvжvvлсэндээ бас

Avatar

mgl 2020-05-25 202.9.40.106

Novshiin kompaniudiig zogsoogood shuuhed ug. Teden mungunii tuluu baigaliig samragchid, tuluusiig ni tuluul.

Avatar

Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөн өөрстөө хариуцах ёстой. 2020-05-25 59.153.115.59

Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөн өөрстөө хариуцах ёстой. Цуцлуулсан юм өөрстөө нөхөн сэргээлтээ хийнэ биз. Компаниуд угаасаа дамдуурсан

Avatar

zochin 2020-05-25 66.181.161.66

nuhun sergeeltee hiihgui bol nuhend ni hiigeed bulchih, busdad ulger bolgo

Avatar

Зочин 2020-05-25 122.201.31.102

Наад компани чинь дампуурчихсан биздээ?!!!

Avatar

Зочин 2020-05-25 103.212.117.155

Захирлыг нь бусад албан тушаалтангуудыг нь барьж хорьж шалгаад зогсохгүй эд хөрөнгө бүх юмыг хурааж хохирлоо төлүүлэх хэрэгтэй энэ компани ганц Архангай биш аль эртнээс Монголд байгаа томоохон алтны нөөцтэй газруудын нөөцийг нь аваад хаяаад явдаг гэж орон нутгийн хүмүүсийн яриаг сонсож газрыг нь бусниулсаныг нь харж байсан.

Avatar

Зочин 2020-05-25 202.9.40.91

Хайран сайхан байгал минь.Нөхөг сэргээлтийг зохих ёсоор нь заавал хийлгээрэй.

Avatar

Зочин 2020-05-25 103.26.193.182

Захирлын барьж хорих хэрэгтэй. тэгээд нөхөн сэргээлт хийсний дараа суллах.

Avatar

Зочин 2020-05-25 202.55.191.194

тэгээд шууд гүйцэтгэх ажиллагаа явуулаад баривчлаач

Avatar

zochin 2020-05-25 150.129.140.156

TER DURAKYG OLON KHUUKHNUUDTEY NI KHURZ BARYULAAD GAZRAA YANZLUUL

Avatar

Dashaa 2020-05-25 202.131.253.72

ene1000 bayar ergvv dagziig 30 gil shorond n suulgaad..ed hurungu bvgdiig n huraagaach…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж