Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ | News.MN

Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ

Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ

Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ

ОХУ-д бүтээсэн дэлхийд ганц гэгдэх усан дээр хөвдөг цөмийн цахилгаан станц Арктикийн алслагдсан бүсэд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. “Алс Дорнодын Чукотка мужийн Певек нэртэй жижиг хотод “Академич Ломоносов” ашиглалтад орлоо” гэж Оросын цөмийн агентлаг Росатом өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Ийнхүү "Академич Ломоносов" энэ жилийн гол зорилгуудын нэгийг гүйцэлдүүлж, алслагдсан нутгуудыг эрчим хүчээр хангах боломжтой болж байна.

“Өнөөдөр бид усан дээрх цөмийн цахилгаан станц бүтээх ажлыг бүрэн дуусгалаа. Ийнхүү дэлхийн хамгийн умард нутгууд эрчим хүчээр хангагдаж, Орос орон 11 дэх цөмийн цахилгаан станцаа хүлээн авлаа” хэмээн төслийг удирдан гүйцэтгэсэн Росатомын эрчим хүчний салбарын ерөнхий захирал Андрей Петров ярьжээ.

"Академич Ломоносов" өнгөрсөн жилийн сүүлээс эхэлж ойролцоох нутгуудаа эрчим хүчээр хангаж эхэлсэн ч ийнхүү бүрэн ажиллахын тулд зарим засвар, эрх баригчдын зөвшөөрөл хэрэг болж байсан юм. Харин шалгалтын үр дүнд тус станц аюулгүй байдал болон байгаль орчинд хоргүй байх гэх мэт улсын бүх шаардлагад бүрэн нийцсэн тул Оросын техник технологи, цөмийн болон байгаль орчны хяналт болон бусад эрх баригч байгууллагуудын зөвшөөрлөөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлж буй нь энэ ажээ.

“Энэ гайхалтай байгууламж маш олон чухал үүрэгтэй. Тухайлбал, тус станц алслагдсан нутгийн иргэдийг зөвхөн эрчим хүч төдийгүй дулаан, ундны цэвэр халуун, хүйтэн усаар хангана” хэмээн Росатомын барилгын салбарын захирал Витали Трутнев ярьжээ.

Арктикын жижиг хот, тосгодын иргэдэд ийнхүү эрчим хүчний шинэ эх үүсвэр гарч ирж буй нь туйлын чухал үйл явдал билээ. Жишээ татвал, Певек хотод л гэхэд 75 гаруй жилийн турш нүүрсэн цахилгаан станц ажиллаж байсан гэнэ. Нүүрсэн цахилгаан станц ойр орчны агаарыг бохирдуулж, иргэдийн санааг ихээр зовоож байжээ.

“Бид маш их баяртай байна. Бидний амьдрах орчин, нөхцөл дээрдлээ. Түүнээс гадна шинэ цахилгаан станцын ачаар олон шинэ ажлын байр үүсч, цалин ч нэмэгдэнэ гэдэгт бид итгэж байна” хэмээн нутгийн эмэгтэй Элена ярьжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш "Академич Ломносов" 47.3 сая квт эрчим хүч үйлдвэрлэсэн нь бүс нутгийн нийт эрчим хүчний 20 хувьтай тэнцэж буй гэнэ. Станцад хоёр КЛТ-40С мөс ханзлагч реактортой бөгөөд тэдгээр нь нэг цагт 70 мвт эрчим хүч, 50 гигакалор дулаан үйлдвэрлэх чадалтай аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 62.210.105.116

))))))) Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

zochin 2020-05-25 64.119.18.171

Tsomii stants manaid xereggui baixaa oiriin 10 jild Bolovson xuchin ch baixgui tegeed delbereed ulsaaraa suirex yum bolno

Avatar

Мэрэгжилтэн 2020-05-25 193.154.46.63

"Станцанад хоёр КЛТ-40С мөс ханзлагч реактортой" гээд монголоор шал утгагүй юм биччихсэн байх юм. КЛТ-40С гэж цөмийн реакторынх нь загварын нэр нь байхгүй юү дээ. Энэ загварын цөмийн реакторуудыг мөс ханзлан зүсэх зориулалтын зарим усан онгцнууд дээр байрлуулж ашигласаар ирсэн, "мөс ханзлагч реактор" гэдэг ойлголт байхгүй. "Академич Ломоносов" бол мөс ханзлагч усан онгоц биш…ердөө л үсанд хөвөгч чиргүүл!

Avatar

Хэнчбиш 2020-05-25 98.244.106.112

Алсын хараа 2050-д цөмийн эрчим хүчний асуудал эрхбиш тусгагдсан байгаа болов уу?

Avatar

Зочин 2020-05-25 66.181.184.84

Байхгүй.

Avatar

зочин 2020-05-25 202.179.21.253

агуу юмаа том бүтээн байгуулалт

Avatar

Зочин 2020-05-25 202.179.21.253

яаая аймаар бүтээн байгуулалт болжээ агуу юмаа
энэ оросуудыг муулаад байгаа гарууд тэр баруундаа очоод ази гахайгаараа дуудуулаад амьдарвал таарна

Avatar

Муу оросууд, дахиад Чернобыль болох вий 2020-05-25 192.82.68.204

Муу оросууд дахиад дэлбэлнээ. Тэгээд дахиад л нууж хааж баахан хүн амьтан хохирооно.

Avatar

Зочин 2020-05-25 146.115.161.230

Оросууд гэхээр л ингэдийн. Марианы арлуудад чиний шүтээн америк өчнөөн цөмийн хог булсан нь шүүрээд аюулын харанга дэлдээд хэдэн арван жил л боллоо. Тархиа угаалгачихсан нь даанч тэрийг сонсохыг ч хүсэхгүй бор хоншоор гаргачаал гүйгээд байхын

Avatar

orosuudiig muulah geed l. 2020-05-25 202.55.191.130

heden hurliizuud shees goojih geed baidagaa.

Avatar

Зочин 2020-05-25 106.102.0.69

Бид цөмийн реактор барих хэрэгтэй. Одоо нүүрсэн цахилгаан станц хол явахгүй зардал их бас байгаль орчинд муу нөлөөтэй. Монгол улс маань үсрэнгүй дэвшил хийж шинэ технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй!

Avatar

Зочин 2020-05-25 64.119.22.114

Мэргэжилтэн бэлдэх гэж 100 жил болно. Хөөрхий техник байхад болчихпог зүйл биш. Цөмийн физик заагаад байдаг олигтой дүн авчих оюутан бараг байхгүй. Ийм сул дорой боловсролтой улсад мөрөөдлийн цаадах мөрөөдөл болно.

Avatar

Зочин 2020-05-25 202.126.89.176

Хагас зуун жил бэлтгэсэн мэргэжилтнүүд зөндөө. Та нар энд коммкнт бичиж суухад цөмийн энкргийнхэн тэнд тооцоо бодож, дараа үеээ бэлдэж сууна

Avatar

Зочин 2020-05-25 146.115.161.230

Уг нь Багануурт барих тухай яригдаж байсан дуулдсан. Хаа байсан соцын үед. Даанч монголчууд арай л болоогүй гээд оросууд төслөө зогсоосон байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж