Цахилгаан эрчим хүчний дуудлагын утас ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Цахилгаан эрчим хүчний дуудлагын утас ажиллаж байна

Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийн 307 мянга гаруй хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж буй “Улаанбаатар” цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ий дуудлагын 7004-7004 утас ажиллаж байна. Та 24 цагийн турш ажиллах энэхүү утсанд холбогдон хэрэглэгчидтэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой юм. Мөн хэрэглэгчид мэдээлэл лавлагаа авах, гэрээ сунгах, шинэчлэн байгуулах, тоолуурын заалтаа хянах, илгээх, төлбөрөө төлөх, дуудлага өгөх үйлчилгээг www.tog.mn цахим хуудас эсвэл ухаалаг утасны “Цахилгаан хэрэглэгч” аппликэйшнийг утсандаа суулгаснаар бүхий л мэдээллийг хурдан шуурхай авах боломжтой аж.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж