Тайвань руу дүрвэх цагаачдын тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Тайвань руу дүрвэх цагаачдын тоо нэмэгджээ

Тайвань руу дүрвэх цагаачдын тоо нэмэгджээ

Хятад улс өнгөрсөн долоо хоногт Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах тухай хуулийн заалтыг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор Бээжин болон Хонгконгчуудын хоорондын сөргөлдөөн улам ширүүсээд байгаа билээ.

Энэ үед мөн Хятадтай таагүй харилцаатай байгаа Тайванийн Ерөнхийлөгч Цай Иньвэн Хонгконгод бүхий л талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр дээрх хууль нь Хонконгийн эрх чөлөө, шүүхийн хараат бус байдалд ноцтой аюул учруулж байна гэдгийг онцлоод аливаа зүйлийг хүчээр шийдэх нь оновчтой арга биш гэдгийг сануулжээ.

Хэдий дүрвэгсдийн тухай тусгай хууль байхгүй ч Тайвань нь өнгөрсөн жилээс хойш Бээжинг эсэргүүцэн тэмцэж буй ардчиллыг дэмжигчдийн хоргодох газар болоод байгаа аж. Тайваньд очсон Хонконгийн цагаачдын тоо 2020 оны эхний улирлын байдлаар 2,383 байсан ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс  150 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Харин эх газрын Хятадын зүгээс Тайванийг Хонгконгийн тэмцэгч, эсэргүүцэгч нартай хуйвалдаж байна хэмээн буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж