Twitter анх домэйнд бүртгэгдсэнээс хойш 10 тэрбум бичлэгтэй болохын тулд дөрвөн жилийн хугацаа зарцуулж, энэ оны гуравдугаар сард тэр амжилтад хүрсэн боловч түүнээс хойш ердөө тавхан сарын хугацаанд амжилтаа хоёр дахин ахиулж чадсан байна.
“GGGGGGo_Lets_Go” гэх бичлэг Twitter-т орсны дараа дэлхийн өнцөг булан бүрээс 20 тэрбум дахь бичлэгийн эзэнд баяр хүргэсэн “жиргээ” /tweet/ илгээж, харин удалгүй эзэн нь өөрөө “Би 20 тэрбум дахь бичлэгийг бичсэн юм шиг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс надад мессеж ирж байна. Үнэхээр аймшигтай. Өөр ямар боломж байна вэ? Би яг галзуурах нь ээ” гээд, дараа нь “Энэ чинь лоттонд хожсоноос ч гайхалтай биш гэж үү? Анхандаа надаар тоглож байна л гэж бодсон” хэмээн бичжээ.
С.Цэлмэг