Хөл хорио зөрчсөн Австрийн Ерөнхийлөгч уучлалт гуйлаа | News.MN

Хөл хорио зөрчсөн Австрийн Ерөнхийлөгч уучлалт гуйлаа

Хөл хорио зөрчсөн Австрийн Ерөнхийлөгч уучлалт гуйлаа

Хөл хорио зөрчсөн Австрийн Ерөнхийлөгч уучлалт гуйлаа

Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен хөл хорионы дэглэм зөрчиж, эхнэртэйгээ найзуудын хамт нийслэл Вена хотын төвд байрлах Итали ресторанд нэгэн оройг өнгөрүүлжээ. Ингэхдээ тэрбээр хорио цээрийн үеийн цагийн хуваарийг хэтрүүлсэн нь ард олны шүүмжлэлд өртсөн байна.

Ийнхүү иргэдийн шүүмжлэлд өртсөн Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан иргэдээсээ хүлцэл өчиж “Миний бие алдаа гаргасан нь үнэн. Хөл хорионы журам хэрэгжсэнээс хойш анх удаагаа гадуур гарсан минь энэ байсан. Бид ярилцаж суухдаа цаг хэд болж байгааг анзааралгүй хугацаа хэтрүүлсэн байна” хэмээн мэдэгджээ. Мөн түүний буруутай үйлдлээс болж үйлчлүүлсэн газар нь хариуцлага хүлээх болбол өмнөөс нь өөрөө хариуцлагыг үүрэхээ амласан байна.

Тус улсад одоогийн байдлаар 16 мянга гаруй хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авч, 640 орчим хүн уг өвчний улмаас нас бараад байгаа ба хорио цээрийн журмын дагуу 23.00 цагаас өмнө үйлчилгээний газрууд хаасан байх ёстой ажээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 62.210.105.116

)))))) Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Kkkkkk 2020-05-25 83.25.252.183

Hol horiog zorchiz hyatad yavsan jonhuug hezee shuuh 've?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж