АНУ-ын залуу дуучин Селена Гомезийн үсээ хусуулсан зураг амралтын өдрүүдэд твиттерийн жиргээчдийн нүдийг бүлтийлгэжээ. Тодруулбал, түүний үсээ хуссан зураг “Селена Гомез үсээ хусуулжээ. Түүний шинэ төрх ямар байна даа?” хэмээх тайлбартайгаар дуучны фэн нийтэлсэн нь олон мянган хүнд хүрсэн байна.
Гэхдээ ойролцоогоор 20 мянга гаруй ретвийт, 60 мянга гаруй лайк цуглуусан энэ зураг хуурамч гэдгийг Селена удалгүй өөрөө баталжээ.
Тэрбээр энэхүү зураг нь сахилгагүй фотошопчидын бүтээл гэдгийг баталж, 177 сая дагагчтай инстаграмдаа үсээ буржийлгасан зургуудаа нийтэлж, хажуугаар нь өөрийн шинээр гаргах гэж буй нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ дурдаад амжжээ. Үүнээс өмнө Анжелина Жоли, Натали Портман, Кристен Стюарт, Евангелин Лили зэрэг эмэгтэй алдартнууд үсээ хусах гэнэтийн шийдвэр гаргаж, шүтэн бишрэгчдээ цочирдуулж байсан юм.
Эх сурвалж: Hollywood life
Холбоотой мэдээ