Меган Маркл болон хунтайж Харри нарын амьдралын тухай шинэ ном ирэх наймдугаар сарын 11-нд уншигчдын хүртээл болох болсныг дуулсан байх. Зохиогч энэ номыг бичихдээ хосын хамгийн ойрын эх сурвалжуудтай харилцаж мэдээлэл цуглуулсан гэдгээ онцолж байгаа билээ.
Гэтэл зарим “сайн дурын тагнуул”, тэвчээргүй хүмүүс зарим хэсгийг мэдэж авсан гэнэ. Өчигдөр/2020.05.24/ л гэхэд дээрх номын хэвлэлийг хариуцаж ажиллаж байгаа нэгэн номонд юу бичигдсэн талаар үг цухуйлгажээ. Номонд Харригийн гэр бүл хатан хаанаас өрх тусгаарласан нь Харрид ямар санагдсан тухай тодорхой мэдээлэл бий гэнэ. Тэрбээр хүмүүс энэ шийдвэрт Меганыг буруутгаж байгаад ихээр дургүйцдэг аж.
Эх сурвалж “Үнэн хэрэгтээ Харри өөрөө тэр шийдвэрийг гаргасан. Номонд энэ тухай шалтгаан болон бусад зүйлсийг маш нарийн, тодорхой бичсэн байгаа. Бодит байдал дээр Харри маш урт хугацааны турш аз жаргалгүй амьдарч, эцэст нь тэр шийдвэрийг гаргахын тулд жил гаруй эргэцүүлж бодсон. Харин Меган ердөө л нөхрийнхөө санааг дэмжсэн төдий. Тэрбээр нөхрөөсөө үргэлж санаа бодлыг нь асууж, юу ч хийсэн дэмждэг” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: COSMOPOLITAN
Холбоотой мэдээ