Холимог тулааны "Бүх цаг үеийн шилдэг тулаанч"-ийг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Холимог тулааны "Бүх цаг үеийн шилдэг тулаанч"-ийг тодруулжээ

Холимог тулааны "Бүх цаг үеийн шилдэг тулаанч"-ийг тодруулжээ

Мэргэжлийн холимог тулааны урлагийн “Бүх цаг үеийн шилдэг тулаанч” хэн бэ гэсэн маргаан сүүлийн өдрүүдэд эрчимтэй яригдаж байна. Энэхүү маргааныг хэдхэн хоногийн өмнө Ирланд тулаанч Конор МакГрегор эхлүүлсэн бөгөөд тэрбээр Андерсон Силваг “Бүх цаг үеийн шилдэг тулаанч” хэмээн тодотгож,  өөрийгөө хоёрдугаар байранд оруулсан юм. Тэгвэл холимог тулааны Tapology сайт өөрсдийн цуглуулсан статистик, мэдээлэл дээрээ үндэслэн “Бүх цаг үеийн шилдэг 20 тулаанч”-ийг тодруулжээ.

20-11

20. Аманда Нюнес

19. Фрэнки Эдгар

18. Кайн Веласквэз

17. Макс Холлавэй

16. БЖ Пенн

15. Дан Хендерсон

14. Стипе Миочич

13. Доминик Круз

12. Конор МакГрегор

11. Мэтт Хьюс

Өөрийгөө “Бүх цаг үеийн шилдэг хоёрдахь тулаанч” хэмээн тодотгосон Конор энэхүү жагсаалтан дээр эхний аравт ч орж чадсангүй. Харин Аманда Нюнес энэхүү жагсаалтанд багтсан цор ганц эмэгтэй тулаанч болжээ. Харамсалтай нь, Нэйт Диаз жагсаалтанд багтаагүй байна.

10-1

10. Рэнди Кутуре

9. Чак Лидделл

8. Жозе Алдо

7. Хабиб Нурмагомедов

6. Даниел Кормиер

5. Федор Емельяненко

4. Деметриус Жонсон

3. Андерсон Силва

2. Жон Жонес

1. Жорж Сен-Пьер

Конор МакГрегорын мөнхийн өрсөлдөгч Хабиб Нурмагомедов жагсаалтын долдугаарт бичигджээ. Мөн Хабибаас гадна Оросын тулааны урлагийн домог Федор Емельяненко тавдугаар байранд жагсчээ. Харин Жорж Сен-Пьер энэ удаагийн “Бүх цаг үеийн шилдэг тулаанч”-ийн маргааныг эцэслэж, тэргүүн байрыг эзэлсэн байна. Конор түүнийг жагсаалтынхаа гуравдугаар байранд оруулсан билээ.

Өдгөө 39 настай Жорж Сен-Пьерийн хувьд UFC холбооны дунд болон хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж, нийт 28 тулаан хийж 26 ялжээ. Тэрбээр 2,204 өдрийн турш UFC холбооны аваргын бүсийг эзэмшиж, 2020 онд UFC холбооны "Алдрын танхим"-д элссэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: givemesport.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж