Тайваньд зэвсэг худалдахыг эсэргүүцэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Тайваньд зэвсэг худалдахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Тайваньд зэвсэг худалдахыг эсэргүүцэв

Тайванийн ерөнхийлөгч Ма Юн Жи Хятадын дарга Си Жинпинтэй Сингапурт уулзав

 

Тайваньд зэвсэг, цэргийн технологи худалдах төлөвлөгөөгөө цуцлахыг Хятад АНУ-аас шаарджээ. АНУ-ын зэвсгийн худалдаа Тайвань, Бээжингийн харилцааг гэмтээх аюултай гэдгийг Хятадын гадаад хэргийн яамнаас анхааруулсан байна. “Бид аливаа орон Тайваньд зэвсэг, цэргийн технологи худалдахыг эсэргүүцэж байна. Түүнчлэн Тайваний тал өндөр хичээл зүтгэлээр бий болгосон хоёр талын тайван харилцааг нандигнана гэдэгт найдаж байна” хэмээн Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

АНУ нь Тайваньд тэнгисийн харуулын болон байлдааны хөлөг онгоцнууд, “Stinger” пуужин зэрэг хэд хэдэн төрлийн зэвсгийг худалдахаар төлөвлөж байгаа аж.

 

Хятад Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг үздэг байдлыг арлын оршин суугчид ялангуяа залуус хүчтэй эсэргүүцдэг.  Гэхдээ сүүлийн 20 жил хоёр талын худалдаа наймаа эрс нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн арваннэгдүгээр сард  Тайванийн ерөнхийлөгч Ма Юн Жи Хятадын дарга Си Жинпинтэй Сингапурт түүхэн уулзалт хийсэн юм. Энэ нь 1949 оны иргэний дайнаас хойш анх удаа Тайвань, Хятадын тэргүүнүүд уулзсан тохиолдол болжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс