Ц.Сандуй нарт холбогдох хэргийг прокурорт буцаав | News.MN

Ц.Сандуй нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Ц.Сандуй нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Ц.Сандуй нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулахыг оролдсон үндэслэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар шүүхээс дөрвөн жилийн хорих ял авсан. Тэгвэл энэ асуудалтай холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.25/ болж, дараах шийдвэрийг гаргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тамгын газраас өгсөн мэдээллээр "Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах “/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох  эрүүгийн  хэргийг  2020 оны 4 дүгээр  сарын  29-нд  Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хүлээн авч,   2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:

Шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-25 150.129.143.130

Boldogson bol zavdsan hergeer 1-2 jil ogood,toriin alband 5 jil ajillahgui geed l shiitgeed duusgachih uymsan,iim hogiin uymnuudiin talaar dahin dahin uzej,sonsomoorgui bna

Avatar

Зочин 2020-05-25 192.82.77.117

Гүтгэлгийн схем зохиож нийгэмд шуугиан дэгдээсэн АН тарах нь хамгийн зөв шийдэл юм

Avatar

Зочин 2020-05-25 183.177.100.4

шүүх шударга л байх ёстой. Сошиалын нөлөөгөөр шийдвэр гаргадаг байж болохгүй. Фейсбүүк, комментийн зандалчид ямар ч учрыг нь мэдэхгүй байж л *л цаазла гээд орилолдоод байдаг юм. Муухай юмнуудыг шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийсэн гэж хариуцлага хүлээлгэх ёстой!

Avatar

Зочин 2020-05-25 66.181.169.162

Өөр ямар шийдвэр хүлээсэн гэж

Avatar

йббөөб 2020-05-25 202.131.253.66

Манайд буруу хандлага байна. Газар авсан нь буруудах. Уул нь зарсан нь буруутай. Өөр хүмүүс авилгал аваад аятайхан газруудыг аваад байхад хэн ч дутахгүйг л бодно. Түүн лугаа Доржзодовыг буруутгах гэж үзэх. Зөвлөх эсвэл жирийн иргэн юу ч ярьж болно. Гэхдээ намд тодорхой албан тушаал хашдаг улс дээрх зорилгыг биелүүлэх гэж ажиллах нь өөрөө гэмт хэрэг.

Avatar

Ы 2020-05-25 103.229.122.69

Чам шиг муу Доржзодовуудыг бүүр хатуу шийтгэх хэрэгтэй. Өөрсдөө эхлээд схемээ зохионо, дараа нь бичлэг хийчихээд шантаажилна, мөнгө өгөхгүй болохоор өөр этгээдэд бичлэгээ худалдана, адаг сүүлд нь ялгүй үлдэнэ гэвэл дэндүү шударга бус явдал болно. Чингисийн үед бол иймэрхүү здакуудыг шууд цаазлах байх

Avatar

Amar 2020-05-25 182.160.39.40

Үгүй нээрээ. Сонссон хүмүүс нь буруутай юм чинь анх боловсруулж сонсогосон хүн нь бүр их буруутай болж таарна биз дээ.

Avatar

АХНМР 2020-05-25 115.84.88.20

ДОРЖЗОДОВТОЙ ХАМТ ЯЛ АВНА ГЭЭД ГҮРИЙЧИХ ТЭГЭХЭЭР ЯЛУУЛСАН №1ХҮНИЙ ТОМИЛСОН ШҮҮГЧИД 1БОЛ ХАМТ ЯЛ ӨГНӨ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж