Хван Гё Ан чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хван Гё Ан чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Хван Гё Ан чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр /2015.12.16/ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхсны дараа чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо.

Хүндэт зочдод Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн "Е-парламент" буюу “Цахим парламент” төслийн үр дүнгийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулсан юм.

Тэрээр, “Цахим парламент” төслийг БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-аас хэрэгжүүлснийг дурдаад Улсын Их Хурлын Тамгын газрын хүсэлтээр төсөл заасан хугацаанаас өмнө гүйцэтгэж дуусгасанд талархал илэрхийлэв. Түүнчлэн дэлхий даяар цахим парламент хөгжүүлэх талаар ид яригдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” энэ чиг хандлагаас хоцрохгүйг чармайж, мэдээлэл технологийн ололтыг нэвтрүүлэн ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс