Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ач тусаа өгнө | News.MN

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ач тусаа өгнө

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлт ард түмэнд ач тусаа өгнө

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан болон Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр  /2020.05.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Үндсэн хуулийн эхийг баригч Д.Лүндээжанцан "Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Монгол Улсын Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1992, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засаж нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагын дагуу зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа, оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан, хяналт тэнцвэрийг хангасан зохицуулалтуудыг хийж чадсанаар улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн 20-30 жилүүдэд яаж удирдаж зохион байгуулах, яаж хөгжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгийг тогтоож чадлаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийж чадсанаар 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн долоон өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд очиж, тэдний аж амьдралд бодитой дэмжлэг болж, дундаж давхаргыг өсгөж, улс орноо ядуурлаас  гаргах замыг нээж өглөө. Мөн парламентын ардчиллыг зөв гольдрилд оруулж, ард түмний засаглах эрхийг сайжруулж, төрийн эрх мэдлийг  хяналт, тэнцлийг оновчтой болгосон. Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар бий  болгож, хүний эрх, эрх чөлөөг  хангалаа. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсонгүй болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг хийлээ.

Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрхзүйн хувьсгалын он жилүүд болно. Үндсэн хуулийг дагалдан гарах 40 гаруй  хууль ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг   амьдрах эрхзүйг бий болгоно. Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан өгөхийн төлөө дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монгол Улс, Монголын ард түмэнд ач тусаа өгнө.

Үндсэн хуулиас хамааралгүй иргэн, ААН гэж байхгүй. Үндсэн хууль бол Монголын ирээдүйн чиг зүгийг зааж байгаа луужин. Зөв зүгт энэхүү луужингаа дагаж,  Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж сахицгаая" гэлээ.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-05-25 66.181.182.38

за за ойлголоо, та тэгээд одоо суудлаа тавьж өгөөрэй, дуртай ажлаа хийгээд сайхан дурсамж ном нтр гаргахгүй юу даа тийм ээ? оюутнуудад лекц уншаад дэмий байх аа, бусад ажил бол болж байна. тэгээд сайхан гэртээ, гэр бүлтэйгээ халуун дулаан сайхан байхгүй юу. одоо боллоо, хангалттай

Avatar

Зочин 2020-05-25 67.168.135.57

таргалчихаж

Avatar

zochin 2020-05-25 66.181.161.66

usee haraar budaad shudee smail bolgood ch taniig zaluu erch huchtei shine, shineleg, ihiig hiij buteeh hun gej songohgui l dee, ta odoo oyutnuudad lekts unshaad l nomoo bicheed l taivan amidarmaar um. bas ehneree solichihson uu ulaan yamaa shig

Avatar

Хэн ч гэдгийм 2020-05-25 202.126.89.228

Яс юман дээр иймхэн өөрчлөлт ердөө хүсээгүй юм аа. Лүндээ …хэн минь. Хоёрын хооронд гурвын дунд ийм өөрчлөлт хийгээд юүү ч өөрчлөгдөхгүй ээ

Avatar

Зочин 2020-05-25 62.210.105.116

))) Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Үйлийн үр 2020-05-25 103.212.119.11

Насаараа улс орныхоо төлөө зүтгэлээ. Ард олон жаргаж үхлээ. Одоо үлдсэн ах дүү, үр хүүхэд, хамсаангуудтайгаа 1000 1000 жил диваажинд жаргаарай.

Avatar

Зочин 2020-05-25 202.179.24.189

Улстөрч жаргаадаг, иргэд жаргадаг биш байлгүй. Иргэдийн өөрсдийнх нь хариуцлагагүй байдал их нөлөөлж байгаа.

Avatar

Зайл 2020-05-25 202.126.89.150

Насаараа л дээр суулаа хийж санаачлахгүй хүүрээ хийж байсын зөнөг сүг чинь

Avatar

batoks 2020-05-25 202.21.108.144

Lyndee gyai goo saixani yilchilgee xiilgejee. Nyyr am ni toligood yavj ogchee. Odoo byrxan tanig tanixgyi baigaad dyyrgedee shoroodox vi dee? kkk

Avatar

Зочин 2020-05-25 66.181.161.110

За Лүндаа минь хийх ажил чинь боллоо. Одоо суудлаа өгөөд хөдөө гарч нам гүмхэн амьдар даа.

Avatar

Өбж 2020-05-25 209.89.142.82

Колонийн сэтгэхүйг хөгжүүлсэн чөтгөр зайлбал таарна

Avatar

Зочин 2020-05-25 202.21.100.210

Дэмжихгүй одоо улс төрөөс амралт авах болсон.

Avatar

Зочин 2020-05-25 182.160.32.78

Энэ зөнөг өвгөнийг сонгож болохгүй шүү. Манай БАЯНГОЛЧУУДАА

Avatar

Зочин 2020-05-25 182.160.32.78

Энэ зөнөг өвгөнийг дахиж сонгохгүй шүү. Манай БАЯНГОЛЧУУДАА

Avatar

Шар өвгөн 2020-05-25 64.119.27.93

Энэ зөнөсөн өвгөн үндсэн хуулийг маань самраад хаячихсан дахиад самарна гээд нэрээ дэвшүүлчихсэн байна. Одоо больдоо Лүндээ минь СУУ хангалттай тоглолоо

Avatar

Зочин 2020-05-25 124.158.107.35

баярлалаа одоо тэтгэвэртээ суу за

Avatar

Зочин 2020-05-25 202.179.21.212

Lundee guai suuldee bur B.Chimed guaitai baritsaad "Undsen xuuliin exiig barigch" bolood exellee.

Avatar

өбөбө 2020-05-25 202.131.253.66

Манай улс уул нь хаантай байсан бол их зүгээр байж. Яагаад гэхээр удмаараа угсаа залгамжлах хаан авилгал авч зугтах шаардлага байхгүй. Хаан удмынхаа нэрийг бодох тул элдэв дэмий юманд орооцолдохгүй. Томроод данхалзаад байгаа авилгалчдыг наад үйлдэл чинь ард түмний эрх ашигт нийцэхгүй байна гээд эсэргүүцэхэд нөгөө авилгалч чинь эмээгээд болино. Ер нь их хэрэгтэй тогтолцоо юм байна. Даанч алтан ургийн хаадыг манж хятадууд устгаад хамгийн сүүлд зөвлөлтүүд устгасан.хаангүй бол цөөврүүдийн идэш болох

Avatar

лүндаа хоцрогдол 2020-05-25 66.181.161.119

лүндаа өвөөгиин өөрчлөлт дордол долоо шархадсан чоно засгиин газар парламэнтаас 100: хувь тусдаа бүрдэнэ

Avatar

Зочин 2020-05-25 103.57.93.168

ард үмний төлөө чи бас мэнгэт зайлаасаа

Avatar

Зочин 2020-05-25 66.181.161.38

lundee s** zailaa

Avatar

Зочин 2020-05-25 66.181.161.97

Хонгилын үзүүрт гэрэл гарсаан. Гол нь Засгийн газар тогтвортой болно.

Avatar

Баяр хүргэе 2020-05-25 139.5.218.94

Үндсэн хууль мандтугай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж