Ван И: АНУ-ын хандлага хүйтэн дайныг өдөөж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Ван И: АНУ-ын хандлага хүйтэн дайныг өдөөж байна

Ван И: АНУ-ын хандлага хүйтэн дайныг өдөөж байна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сүүлийн үед улам хурцдаад буй АНУ болон Хятад улсын харилцааны талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр АНУ-ыг Хятад улсыг өөрчлөх гэж оролддогоо болих хэрэгтэйг дурдаад АНУ-ын уг үзэл баримтлал хоёр улсыг шинэ хүйтэн дайны ирмэг рүү түлхэж байна хэмээн мэдэгдсэн байна.

Энэ цаг үед Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал үргэлжилж байгаа ба тэрбээр энэ үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Мөн Хятад улсын хувьд АНУ-ыг өөрчлөх ямар ч бодлого байхгүйг тэмдэглээд АНУ-ын энэ хандлага нь дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, олон улсын харилцаанд ноцтой аюул учруулахыг сануулсан байна.

Түүний уг мэдэгдлийн дараагаар дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ унаж эхэлжээ. Газрын тос олборлогч улсууд ч газрын тосны гарцаа үргэлжлүүлэн бууруулсаар байгаа ба АНУ-ын занарын тос олборлогчид дахин 21 цамхагийн үйл ажиллагааг зогсоожээ. Ийнхүү идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй цамхагийн тоо 2009 оноос хойшхи хамгийн бага түвшинд хүрч байна.

Эх сурвалж: CBS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж