ОХУ-ын нийслэл Москва хотноо Ням гаригт (2020.5.24) орон сууцны ойролцоох автомашины зогсоол дээр хүмүүс буудалцаж, нэг хүн гэмтжээ. Цагдаагийн газраас энэ хэрэгт оролцсон есөн хүнийг баривчилсны дөрөв нь Уралын Оренбург хотын харьяат иргэд хэмээн мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр автомашины зогсоол дээр хүмүүс маргалдаж, буудалцсаны дараа автомашинтай зугтсан аж. Энэ хэрэгт холбогдсон этгээдүүдийг Эрүүгийн хэргийн гурван зүйл ангиар, тодруулбал, хүний амь хөнөөхөөр халдлага үйлдсэн, хууль бусаар зэвсэг худалдаалсан, танхайрсан гэх хэрэг үүсгэн шалгаж байна.
Эх сурвалж: Тass
Холбоотой мэдээ