Хонгконгийн бослого дахин сэргэж, эсэргүүцэлтэй тулгарлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Хонгконгийн бослого дахин сэргэж, эсэргүүцэлтэй тулгарлаа

Хонгконгийн бослого дахин сэргэж, эсэргүүцэлтэй тулгарлаа

Хонгконгийн гудамжинд өчигдөр /2020.05.24/ мянга мянган хүн цугларч, нутгийн эрх мэдэл, иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй үндэсний аюулгүй байдлын талаар маргаантай хуулийг эсэргүүцэн жагсчээ.

Жагсагчид үд дундын үед хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт цугларч эхэлсэн байна. Гэвч хагас цаг  ч бололгүй цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагчаар "галлаж" ус шүршжээ. Учир нь жагсагчид хөл хорионы дэглэмийг зөрчин олноор цугларсан нь хууль бус үйлдэлд тооцогдох гэнэ. Эрх баригчид жагсаалыг хууль бус хэмээн тодорхойлж, цагдаа нарыг даруй арга хэмжээ авахыг тушаасан аж.

Гэвч цагдаа нарын шаардлагыг үл тоон хэдэн мянган хүмүүс өнгөрсөн жил зургаан сар гаруй үргэлжилсэн тэмцлийн үеэр хэрэглэгдэж байсан “Хонгконгийг чөлөөл, бидний хувьсгалын цаг ирлээ” гэх мэт уриагаа хашгиран жагссан аж. Мөн зарим нь “Хонгконгийн тусгаар байдал бол үүнээс гарах ганц зам” хэмээж, олон хүн Хонгконгийн тусгаар байдлыг илэрхийлсэн цэнхэр далбаа намируулан зам хааж, цагдаа нар луу хог шидэлж байжээ.

Шинэ хуулийн дагуу энэ мэт бослого, тэмцэл гаргах, үймээн самуун зохион байгуулах, урвах, салан тусгаарлах нь хориотой юм. Тиймээс олон хүн шинэ хуулийг Бээжин өрсөлдөгчдөө чимээгүй болгох, иргэдийн эрх чөлөөнд халдах оролдлого хэмээн үзэж байгаа билээ.

Энэ жагсаалын үеэр цагдаа нар 120 хүн баривчилсан бөгөөд Хонгконгийн удирдагч Керри Лэм Бээжингийн талд байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Тэрбээр шинэ хуулийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд энэ хууль иргэдийн эрх чөлөөнд халдахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж